Uncategorized

Р.Эмүжин:Хотын мээр та 93-10УБП машины арын хэсэгт хүн бусаар ажиллаж яваа энэ хүнээс уучлал гуй, эсвэл огцор!

Сумъяабазар аа, 93-10УБП машинд ажиллаж байгаа хүнээс уучлал гуйна уу Нүглийн нүдийг гурилаар ингэж хуурахгүй ээ. Энэ битүү машинд, цагаан хаалтны цаана амьд хүн суугаад, аавын бас нэг хүү олны нүднээс далд гараараа давс унагаагаад явж байна шүү дээ. Хоногийн хоолны төлөө эгэл иргэнээрээ ингэж барлаг боолын хүнд хэцүү ажил хийлгэхгүй ээ, Сумъяатан гуай? Автобусанд зогсоод хэдэн буудал явахад л ямар хүнд байдаг билээ дээ? Яаж ийм нөхцөлд ажиллах юм бэ, хагас суугаа, тэгээд доошоо тонгойсон байрлалтай, машины утаа, угаар нүүр өөд нь цоргиод, хог вирус, давс шороон дунд, агааргүй битүү орчинд энэ хүн эрүүл мэндээ, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлээ, ажил мэргэжлээ хайрлах сэтгэлээ, төрөө эрхэмлэх хандлагаа гээгээд явж байна шүү дээ. Сумъяабазар аа, чиний аваад үхэх гээд, авсаа алтдуулах гээд үхэн хатан шунахайрдаг мөнгөөр, нөгөө олон банкиндаа байршуулсан нэрээр үгүй болгочихоод байгаа даатгалын 100 гаруй тэрбум төгрөгөөр олон олон энгийн иргэдийг ажлын аюулгүй, бүрэн тоноглож, бүтэн технологижсон байртай, хангалуун цалинтай, хайрладаг хамт олонтой болгох боломжтой шүү! Хотын мээр та 93-10УБП машины арын хэсэгт хүн бусаар ажиллаж яваа энэ хүнээс уучлал гуй, эсвэл огцор!Энэ хүний авдаг цалин, хангамж, нийгмийн асуудал, ажлын гэрээг ил тод болго. Нийслэлийн төсвөөр хэдэн давс цацдаг машин авчихаж болоогүй юм уу? Төсөв байсан, эрх мэдэл байсан, сэтгэл санаачилга дутна гэдэг чинь энэ. Нийслэл 2021 онд 819 тэрбумыг төсөвлөсөн биз дээ, тэр мөнгө хаачив, тайлан тооцоог нь олон нийтэд дэлгэмээр байна. Иргэнээ хүндлэх сэтгэл энэ төрд байх учиртай юм шүү, ингэж малаас дор хандахгүй ээ. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хүн байтугай, ачуулж яваа амьтны эрх зөрчигдөнө хөөе. Ядаж ганц өдөр хатуу үг хэлэхгүй байя гэхээр ямар муухай хүмүүс вэ, энэ эрх мэдэлтнүүд чинь. Дараагийн удаа тэр гарыг харагдахгүй болтол дахиад нэг цагаан төмөр нэмж гагнаад гудамжинд гаргах уу? Эрт орой алин боловч үнэн өөрийн дүр төрхөөр үүд тогшдог юм шүү, бүр зад өшиглөөд өөрийгөө зарладаг юм. https://m.facebook.com/story.php?story_fbid=2217793011693472&id=100003883843434

Related Articles

Back to top button
error: Content is protected !!