Uncategorized

ДЭМБ: Шинэ вирус тархсантай холбогдуулан уриалга гаргалаа

ДЭМБ-ын шуурхай хуралдаанаас гаргасан зарим нэг мэдээллийг танилцуулъя.Дэлхийн чадамжтай улс орнууд Олон Улсын Хамтын Нийгэмлэгтэй хамтран хээрийн судалгаа, лабораторийн үнэлгээг хийж, “КОВИД-19”-ийн тархвар зүй, нөхцөл байдал, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн оролцооны үр нөлөө, оношлогооны арга, дархлааны хариу урвал, эсрэг биетүүдэд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг сайжруулахыг уриаллаа. Мөн хүн амын эрүүл мэнд, олон нийтийг хамарсан баталгаатай арга хэмжээ, тодруулбал, амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэж хэвших, гарын ариун цэврийг сайтар сахих, хүн хоорондын зай барих, гэр орон, байшин барилга гэх мэт битүү орчин доторх агааржуулалтыг сайжруулах, тогтсол агаар сэлгэлт хийх, хүн ихтэй газруудаар аль болохоор зорчихоос зайлсхийх, түүнчлэн вакцинжуулалтад хамрагдахыг ард иргэддээ анхааруулахыг улс орны эрх баригчдад уриалжээ.ДЭМБ-аас гишүүн улс орнуудыг тухайн улсад хэрэгжиж буй коронавирусийн шинжилгээний нарийвчилсан үр дүнд анхаарлаа хандуулж, аливаа сэжигтэй тохиолдол бүрийг ДЭМБ-д шуурхай мэдээлж байхыг мөн уриаллаа. Шинэ “Омикрон” хувилбарыг “Онцгой анхаарал хандуулах хувилбар” гэсэн жагсаалтад оруулснаа ДЭМБ зарлалаа. (Эх сурвалж: who.int)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!