Uncategorized

УБ-т байдаггүй дүүжин тээвэр төсвөөс жилд 414 сая төгрөг авч, Франц руу 22 тэрбум төгрөг шилжүүлжээ

Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “2021 оны зургадугаар сарын 1-нээс иргэдээ агаарын дүүжин тээврээр зорчуулна” хэмээн мэдэгдэж байв. Харамсалтай нь, өнөөдөр агаарын дүүжин тээврээр иргэд зорчих нь битгий хэл бараа нь харагдаагүй.Гэтэл “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл” гэх байгууллагыг бараг хоёр жилийн өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулсан байна.Энэ байгууллага нь: Дарга, төслийн зохицуулагч, Дэд дарга, Хяналт – шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Санхүүгийн мэргэжилтэн, Цахилгааны инженер, Барилгын инженер, Норм, стандарт хариуцсан мэргэжилтэн, Орчуулагч, оффис менежер, Жолооч зэрэг орон тоотой.Шилэн данс дахь мэдээллийг нягталбал, 2020 оны наймдугаар сард нийт 22 орчим тэрбум төгрөгийг Франц дахь хоёр байгууллага руу шилжүүлсэн байна. Магадгүй тээврийн хэрэгслийн захиалга хийсэн гэж үзвэл өдгөө тухайн захиалга нь ирж, ашиглалтад орох хангалттай хугацаа өнгөрөөд байна. Мөн тухайн оны 12-р сард “түрээсийн төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 6.9 сая төгрөгийг нийслэлийн “Соёлын төв өргөө” рүү энэ байгууллага шилжүүлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!