Uncategorized

Ц.Цэрэнпунцаг: “Богд Зонхов” төсөл үргэлжлэх ёстой, ганц бурхны төв барихад юу нь буруу гэж

Ирэх 2022 оны улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхан шашны төв барих асуудал нийгэмд багагүй дуулиан үүсгээд үргэлжилж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.Тэрбээр, “Уулын орой дээр энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна гэж анхнаасаа тодорхой байсан.Энэ бол түүхийн чухал дурсгалтай газар. Өвчин зовлон хэцүүдэж байна. Европт тав дахь давлагаа эхэлж байна. Дасан зохицож аялал жуулчлал сэргэж байгааа. Жуулчид ирээд юу үзэж харах уу. Энэ том төсөл явах ёстой. Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж хэмээлээ.5.5 тэрбум төгрөг нь төсвөөс гарсан юм уу?-Төсвөөс нэг ч төгрөг гараагүй. “Богд Зонхов” гээд төрийн бус байгууллага-Танай аймгийн төрөх эмнэлэг халаалтгүй байгаа юм байна шүү дээ?-Нэгдүгээрт манай эмнэлэг халаалтгүй биш халаалттай. Хүйтэн байдаг юм. Ярих юм бол 2012, 2013 онд би оролцож шинэ барилга хүлээлгэж өгч байсан. Шинэ барилга.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!