Uncategorized

Америк,Япончууд Монгол улсыг Хятадад алдаж байгаад санаа зовоод эхэлжээ

11-р сарын 21-нд NHK-гийн Спэйшл нэвтрүүлгээр Хятадын Нэг бүс-нэг зам бодлогын хүрээнд улс орнуудад олгож байгаа хөгжлийн зээлийн асуудлыг хөнджээ. Тус нэвтрүүлэгт Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис судалгааны үр дүнгээ танилцуулжээ.Нэг бүс нэг замын дагууд 68 улс байгаагаас 23 улс нь Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрэх аюултай. Үүн дотроо 8 улс ингэх магадлал туйлын өндөр байгаа ажээ. Моррисын судалгаагаар эдгээр 8 улсын нэг нь Монгол ажээ. Зээлээ буцааж дийлэхээ байсан улсууд хилийн боомтын эрхээ Хятадад шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз байгуулахад хүрч байгаа юм байна. Хятадтай байгуулсан гэрээний заалтад “хэрэв гэрээг ямар нэг байдлаар зөрчсөн бол гэрээг даруй хүчингүй болгож, зээлийг нэг дор буцаан төлүүлэх” тухай заажээ.NHK-гийн Япондоо цацсан дээрх нэвтрүүлгийн мэдээллийгөгсөн @Yuichi Takami анддаа баярлалаа. Түүний авсан телевизийн дэлгэцийн зургийг нийтлэв. Зураг дээр улаанаар тэмдэглэсэн нь өнөөх 8 улс.Монголын төлөө санаа зовниж явдаг япончуудын нэг бол Таками Юүичи. Манай төрийн эрхийг барьж байгаа улс төрчид ч үүнд биеэ чилээж, санаа зовниж суугаа гэдэгт найдна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!