Uncategorized

Цөлмүүлж байгаадаа цөмөөрөө баярлаад Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгон бүх насаар нь сонгий дэмжиж байвал шэйр

Цөлмүүлж байгаадаа цөмөөрөө баярлах уу?
Хамгийн гол нь 34 хувьдаа оногдох ногдол ашиг хүртэх шүү!!!Оюу толгойн далд уурхайн ашиглалт өнөөдөр эхэлж байна. Газрын гүнд 1,3 км-т орших гүний уурхайд Ерөнхий сайд очиж, телевизүүд хэдэн газраас шууд дамжуулж байна. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэдэг шиг Рио тинто бүх томоохон хэвлэлийг аваачиж, Монголчуудаар өөрсдийгөө тэнгэрт тултал магтуулж байна. Жинхэнэ тархи угаалт гэж юу байдгийг одоо ТВ-ээ асаагаад хар. Том үйл явдлын гэрч болж буйгаараа тэнд очигсод хагартлаа баярлаж буйгаа бүгд нэгэн дуугаар илэрхийлэх ажээ. Өнөөдөр жилд 130,000 тн зэс олборлож байгаа тус уурхай 2028 онд 500,000 тн зэс олборлоно. Олборлолт 3 дахин нэмэгднэ гэсэн үг. Хамгийн гол зүйл бол дэлхийд 4-рт орж байгаа зэсийн том уурхай ашиглалтад орсноор баялгийн эзэн Монголчууд юу хүртэх вэ? Дубайн гэрээгээр 2038 оноос л ногдол ашиг хүртэхээр гэрээ хийсэн нь Монголд хохиролтой гэж дүгнэсэн. Гэтэл энэ байдал өнөөдөр ч хэвээрээ байгаа шүү. Сая Оюутолгой төслийн Хуулийн хэлтсийн даргаас сэтгүүлч “Монголчууд хэзээнээс ногдол ашиг хүртэх вэ?” гэж асуулаа.
-“Далд уурхай ашиглалтад орсноор Монголчуудын хүртэх өгөөж мэдээж наашилна ” гэснээс өөр тодорхой хариулт алга.
Баялгаа өөрсдөдөө ашиггүйгээр харийнханд цөлмүүлж байгаа бол баярлах шалтгаан биш шүү. 32 тэрбумын “БогдЗонхова”-ийн ард дахиад Л.Оюун-Эрдэнийн “ХӨШӨӨЧИН БҮЛЭГЛЭЛ!!! 32 тэрбумыг төсөвт суулгах эрх ЗГ-ын тэргүүн, эрх баригч намын “дарга”-аас өөр хэнд байх вэ дээ? Хэнтий аймагт хөшөөнүүд босгосноор “400 сая жуулчин” гэдэг алдарт үгээ манай Ерөнхий сайд зүгээр ч нэг хэлчихээгүй юм шүү. Улсын төсвийн 2 тэрбумаар барьсан “Андлалын өргөө” -г нурааж хаяад оронд нь өөрсдийнхөө мөнгөөр /эх үүсвэр тодорхойгүй / өөр хөшөө барьчихдаг баян бүлэглэл бол Л.Оюун-Эрдэнэ ба түүний нөхөд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр 400 сая жуулчин ирнэ гэсэн тархи угаалт хийлгэж байгаад улсын төсвийн мөнгийг хөшөө цогцолбор нэрээр хуу хамдаг бүлэглэл.”Андлалын өргөө”-ний 2 тэрбумын цаана Л.Оюун-Эрдэнэ түүний баруун гар Соёлын дэд сайд М.Батбаяр нар буйг өмнө нь гаргаж тавьж байсан. Энэ удаагийн “Богдзонхова”-ийн 32 тэрбумын ард мөн өнөөх алдарт “хөшөөчин бүлэглэл ” байх ажээ. Учир нь тус цогцолборын барилгын зургийг баталсан хүн нь мөнөөх л Соёлын дэд сайд М.Батбаяр ажээ. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал тэрээр өмнө нь түүхэн аялал жуучлалын 6 цогцолборыг хариуцан ажиллаж байгаа талаараа хэвлэлд ярилцлага өгчээ.”Хөшөөчин бүлэглэл” хү.чээ авч одоо хоёр, таван тэрбум юу ч биш болсон учраас хэдэн арван тэрбумаар л “ярьдаг ” болжээ.Соёлын сайд Ч.Номин мэт бол зүгээр л даргын даалгавар гүйцэтгэгч, хүүхэлдэй.”32 модон хүний үлгэр ” эрт цагт оршиж байсан бол энэ цагт Богдзонховагийн 32 тэрбумын үлгэр оршвой!!Эх сурвалж:Сэтгүүлч Б.Отгон

Related Articles

Back to top button
error: Content is protected !!