Uncategorized

​М.Болормаа: Орчин үед ‘Эр хүн уйлах ёсгүй’ гэдэг хандлагаар хүүхдээ өсгөх нь алсдаа сэтгэл зүйн дарамтад унагана

Монголчууд өөрсдөө ч анзааралгүй “Чи эр юм байж ингэлээ тэглээ, эмэгтэй хүн байж…” гээд л их ярьдаг шүү дээ. Гэтэл хүйсээр нь ингэж ялгаварлаж харьцах нь нийгэмд ямар хор нөлөө авчирдаг вэ?-Эрэгтэй хүнийг гэхэд “Эр хүн уйлах ёсгүй”, эрэгтэй хүүхдийг гүйж яваад уначихвал “Чи эр юм байж эмэгтэй хүүхэд шиг уйллаа” гэх хандлагаар ярих нь өөрөө тухайн хүнд маш том дарамт, ачаалал болж ирдэг.Яагаад гэвэл багаас нь ингэж хэлээд өсгөчихөөр дараа нь хүн л юм чинь уйлмаар санагдана, амьдралд олон саад бартаа, хэцүү зүйл тохиолдоно. Гэтэл өөрийг нь уйлж болохгүй гээд хүмүүжүүлчихсэн учраас уйлах нь эрэгтэй хүний хувьд гутамшиг юм байна гэж боддог болчихсон байдаг. Энэ нь өөрөө сэтгэл зүйн маш их д арамт болдог. Ингээд л эрэгтэй хүмүүс сэтгэл санаагаа онгойлгох, бухим дал ст рессээ тай лахын тулд найз нөхөдтэйгөө нийлж г ашуун юм уудаг ч гэдэг юм уу гэх мэт зүйлээсээ болоод нийгэмд гэр бүлийн хү    чирхийлэл, янз бүрийн өөр зан авир гаргаж эхэлнэ. Энэ нь нийгмийн асуудал болоод хувирчихаж байгаа юм. Тэгэхээр “Чи эрэгтэй юм байж ингэж болохгүй, эмэгтэй юм байж тэгэж болохгүй” гэдэг нь өөрөө хүн өөрийгөө хязгаарлах зүйлийг бий болгож байдаг учраас хүүхдээ багаас нь л ийм хандлагаар бус харилцан бие биенээ хүндлэх, хайрлаж туслах хэрэгтэй гэж хүмүүжүүлвэл нийгэмд илүү хүний эрхийн тэгш байдал, тэгш боломжийг бий болгоно гэж үздэг.Энэ нь хандлага нь өөрөө нийгэмд маш их хор нөлөөтэй байгаа учраас зөвхөн Монголд төдийгүй дэлхийд жендэр буюу хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй байх зарчим дээр бодлого нь суурилсан байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!