Uncategorized

Өвөрмонголчууд Айрган зайрмаг үйлдвэрлэж эхэлжээ

ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Авга хошуунд айрагны үйлдвэрлэл явуулж буй Жао Фү компани.
Жилд 100 гаруй тонн айраг боловсруулах хүчин чадалтай тус компани саяхнаас айрагны зайрмаг, гүүний хуурай саам, саамны үрэл зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрийн шинэ өргөтгөл нь ашиглалтад орсны дараа албан ёсоор зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.“Аж ахуйн нэгж+Малчин өрх+Хоршоолол” хэмээх загвараар үйл ажиллагаа явуулдаг тус компани 2013 онд “Хар адууны айраг”нийгэмлэг байгуулж, 57 малчин өрхтэй хамтран ажилласнаар малчдын өрхийн орлого 25 мянган юанаар нэмэгдсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!