Uncategorized

Намайг дөнгөж төрөөд 2 сар болж байхад өөр охиныг бэр гуйгаад гэр бүлээрээ хурим найр гээд явчихсан

Сайн байна уу намайг Ц гэдэг. 2011 онд хүүгээ төрүүлэв. Ээж болов. дөнгөж 21 хүрээгүй шинэхэн ээж бас болоогүй single mom. Хүүгийн аав жирэмсэн болсон тухай сонсоод холбоогоо таслахыг хүссэн. Жоохонч байж. Бардам ч байж. Тэгээ хамаагүй би хүүхдээ гаргана гээд л салж байлаа. Гэхдээ дотроо төрсөний дараа бяцхан хүүхдээ хараад хүрээд ирнэ дээ, эрчүүд эргэж хургаж л байдаг гээд горьдлого тээв. Гэхдээ тэр хүн ирээгүй юм. Намайг дөнгөж төрөөд 2 сар болж байхад өөр охиныг бэр гуйгаад гэр бүлээрээ хурим найр гээд явж байгаа сураг гарсан. Тэгээд л тэр цагаас хойш мартагдаж эхэлсэн дээ. Ганц биe ээж байхаасаа ичдэггүй байлаа. Хэнд ч хэлчихдэг тиймээ би single mom гээд л. Ажил амьдралынхаа хажуугаар яалт ч үгүй ээж аавынхаа гар харна. Хүүгээ харуулна. Хүүгээ орхиж ийш тийшээ явна гээд л. Би eр нь хүнтэй суухгүй байх гэж боддог болсон байв. Хүү маань сургуулийн сурагч боллоо. Эцэг эхийн хурал би л очно. 1-р ангийн эцэг эхийн хурал гээд л. 2 дахь удаагийн хурал дээр хүүгийн минь ангийн найз бас нэг хөөрхөн хүү аав нь ирээгүй гээд хурал дээр өөрөө сууж байв.Эвий ийм жаахан юмны хуралд ирэхэд яадаг байна даа гэж ээж аавын буруутган бодлоо. Манай хүү тэр хүүтэй их л найз бололтой шивнэлдээд л инээлдэн чухам л сүрхий байсан юм. Хурал тарж нөгөө хүүг гэрт нь хүргэж өгөх болов. Хүү аав руугаа залган ааваа доор ирчихлээ тосоорой гэв. Аав нь гарч ирээд хүүгээ аваад надад баярлалаа гэж хэлээд миний хүүд модтой чихэр өгөөд өөрийнхөө хүүг үнсээд цааш алхав. Сайхан нүдэнд дулаахан залуу байна даа гэж бодож билээ. Урлагийн үзлэг бүжгийн хувцас бэлдэх болоод хүүгийнхээ ангийн 4 охин 4 хүүгийн чача бүжгийн хувцасыг оюулах даалгавар авлаа. Нэмэлт хүч болоод нөгөө хүүгийн аав.Хүүхдүүдийнхээ хувцасыг оюулж дуусаад харьж явахдаа би хүүгээсээ миний хүү энэ найзынх нь ээж ирж авдаггүй юм уу? Аав нь л их үзэгдэх юм гэхэд. Ээжээ энэ чинь над шиг адилхаан. Би аавгүй тэр ээжгүй байхгүй юу гэж цочирдтол хэлж орхив. Энэ тухай найз бүсгүйдээ утсаар дараа нь манай хүүгийн ангийн найзын аав их дажгүй залуу, ганц биe аав юм билээ гээд ярьж байтал хүү маань та дурлацан юм уу ээжээ гээд пал хийтэл асууж билээ.Үнэхээр сонин. Хүүгээ ингэж асууснаас хойш ганц биe аав нөгөө нүдэнд дулаахан залуу хааяа бодогдно. Гэхдээ бараг л таарахгүй л дээ. Нөгөө хүүгий маань эмээ нь ихэнхдээ хичээлээс нь авдаг учраас. Нэг өдөр манай хүү эрт тарсан гээд нөгөө хүү бас аавтайн хүргүүлж ирэв. Миний хүү эрт тарсын бол ээжрүүгээ залгахгүй дээ ээж нь тосоод гараад очно ш дээ гэхэд та өөрөө энэ ахыг хөөрхөн гээд л найздаа яриад …

Related Articles

Back to top button
error: Content is protected !!