Uncategorized

Э.БАТШУГАРЫН УЛААН ОЙМС ЮУГ ИЛЭРХИЙЛЭВ?

Мэдээж МАН, МАХН гэхээр улаан голдуу өнгө, сарнай цэцэг бүхий дүрс төсөөлөгддөг. Харин өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн шинэхэн гишүүн Э.Батшугар төрийн далбаанаас адис авах үеэр өмдний шуумагны цаанаас нь цухуйсан улаан оймс олны анхаарлыг татлаа. Энэ оймсыг анзаараагүй бол та загварын мэдрэмжгүй нэгэн болж таарлаа. Учир нь стилистүүд хэн нэгэнд “Та олны анхаарлын төвд ормоор байгаа бол улаан оймс сонгож, түүнийхээ түрийг аль болох ил гарга.Загварын мэдрэмжтэй хүн таны оймсыг, дараа нь таныг заавал харах болно” гэж зөвлөдөг юм байна. Барууны стилистүүдийн зөвлөснөөр улаан оймс хүний анхаарлыг хүчтэй татдаг гэнэ. Мөн хоёр, гуравдахь болзоондоо явж буй бүсгүйчүүдэд улаан торон оймсыг санал болгодог бөгөөд энэ нь эсрэг хүйстнийхээ сэрлийг өдөөдөг шидтэй юм байна. Э.Батшугар гишүүнийг өнөөдөр ямар зорилгоор улаан оймс өмссөнийг мэдэхгүй ч ийм өнгийн оймс юуг илэрхийлдгийг зах зухаас нь сонирхсон юм өө.

.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!