Uncategorized

МУГЖ Д.Жаргалсайхан:Барууны кинонд өөрийнхөө дуу хоолойг сонсох сонин л юм

МУГЖ Д.Жаргалсайхан: Улаанбаатарын олон улсын 13-р кино фестивальд ирсэн гадаадын нэгэн киноноос өөрийнхөө 80-аад онд зохиож дуулсан 2 дууныхаа хэсгээс сонсдог юм байна. Үйл явдал нь 80-аад онд Зөвлөлтөд өрнөнө. Залуусын эгэл жирийн харьцааг үзүүлсэн бололтой. Киноны гол баатар бүсгүй Мурманск хотоос далай эрэг зорин таксинд суухад Зургаа дөчин тав маань, дараа нь хот руу буцахад мөн Бороо дуу маань эгшиглэж бүр төгсгөлийн титрийн үед ч дуугарсаар дуусав. 6-р бүхээг нэртэй уг кино 2021 оны Каннын Олон улсын кино наадмын уралдаант хэсгийн Гран-При шагнал хүртжээ. Барууны кинонд өөрийнхөө дуу хоолойг сонсох сонин л юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!