Uncategorized

Б.Жаргалсайхан:У.ХҮРЭЛСҮХЭД В.ПУТИН БОЛОХ БОЛОМЖ БАЙНА…

ОХУ-ын авто машины үйлдвэрийн эзэн Борис Березовксий Английн Лондон хотод ам.иа хо.рлож, газрын тосны магнат Михайл Ходорковский 173 тэрбум рублийн татвараас зугтаасан гэгдэн 13 жил шо.ронд сууж Швейцарь руу сүүлээ хавчуулан зугтлаа. (16 тэрбум ам.доллараа дансандаа үлдээгээд шүү) Үүний дараагаар хэвлэлийн магнат Гусинкий хувьцаагаа Засгийн газарт өгч, Москва хотын мэр Юрий Лужков газраа хураалгаж, Чукотка мужийн амбан захирагч Р.Абрамович хамаг хөрөнгөө дээ.рэмдүүлж, Ерөнхий сайд Антолий Чубайс бүгд Оросоос зугтаасан. Цөллөгдсөн. Хөнгөн цагааны хаан гэгддэг Олег Дерипаска зэрэг өмч хувьчлалаар хул.гайлсан хөрөнгөө сайн дураараа Засгийн газарт өгч шо.ронд суухаас аврагдав. ЗХУ-ыг задрангуут өмч хувьчлалаас төрсөн эдгээр олигархиуд В. Путинг дэмжин гаргаж ирсэн ч сүүлдээ арчуулсан. Эрх мэдэлд хүрэнгүүтээ КГБ-ээс цуглуулсан мэдээллээрээ Путин олигархиудыг шо.ронд хийж, хордуулж, боомилж, хураан авч, сүрдүүлсэн, зугтаасан олигархиудын араас тагнан мөрдөж байна. Тэр төрийн өмчийг хул.гайлсан, нураасан бүхэнтэй тооцоо хийхэд ард түмэн уухай хашгирч байлаа. Хамгийн сүүлд л гэхэд 130 сая ам.долларын рубль, үнэт цаас, алт хадгалж АТГ-ынхаа даргыг дотуур өмдтэй нь шо.рон руу ачлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путинг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх дуурайдаг. Түүнд В.Путин шиг ард түмнийхээ дэмжлэгийг авах боломж байна. Путин баахан олигархиудыг суулгаж байгаад төрийн өмчийг буцаан авсан. Түүн шиг У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад авч болно. Дараа нь ЖДҮС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг мөнгийг тэврүүлээд зогсоох хэрэгтэй. Мөлжигч, сорогч банкны захирлуудыг урьдын нүглээр нь нээнтэглэн ширээнд суулгаад зээлийн хүүгээ буулгахыг шаардан да.рамталж болно. Дараа нь Таван толгойгоос 350 мянган тонн нүүрс хул.гайлсан Бат-Эрдэнийн хувийг хураах боломжтой. Ард түмэн яг л оросууд шиг үүнийг л хүсч байгаа. Монгол төрийн олигархиуд баяжиж, төрийн эрхэнд гарч, валютын ханшаар тоглож, ав.лигалд идэгдэж, байгалийн баялаг казино руу урсаж, луй.варчид дураараа дургиж байна. Ард иргэд ядуурч, нефтийн үнэ өсч, өсвөр үеийнхэн хар тамхи татаж, залуус гадагшаа зугтааж байгаа үед Путин шиг хариуцлага тооцдог, намдаа, баячуулд ач санадаггүй нэгнийг хүсч л таарна. Хууль ёс гажуудсан улс орны ард түмэн хөгжил гэхээсээ илүү олигархиудын хамраас цус гаргах нударга хүсдэг дээ… Б.Жаргалсайхан

Related Articles

Back to top button
error: Content is protected !!