Uncategorized

Ц.Оюунгэрэлийн Нууцлаг Охин……

УИХ-ын гишүүн асан, өдгөө Ардчилсан намын даргад, цаашлаад ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж явсан Ц.Оюунгэрэлийг та танина. Улс төрд олон жил хүч үзэж, УИХ-ын гишүүн, сайд гээд албан тушаалуудыг хашаад авсан түүнийг гадаад нөхөртэй гэдгээр нь зарим хүмүүс шүүмжилдэг боловч тэр үүнийг нь тоодоггүй гэдгээ хэлээд амжсан. Ц.Оюунгэрэл хатагтай анхны бурхан болсон нөхрөөсөө ганц хүүтэй үлдсэн. Харин хоёр дахь амьдралаа эхлүүлсэн амрагаас охинтой болон үлдсэн гэдэг юм билээ. Харин өчигдөр түүний охин Одмаагийн төрсөн өдөр тохиожээ. Одмаагийн хувьд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ээж Оюунгэрэл нь охиндоо төрсөн өдрийн surprise барьсны дараа нөхөр нь гэрлэх санал тавьжээ.О.Одмаагийн нөхөр Г.Бямбажав нь загварын тайзнаа алхаж, “Говь”, “Гоёо” зэрэг Монголын томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг царайлаг, нуруулаг залуу байдаг гэнэ шүү. О.Одмаа: “Амьдралын сайхныг мэдрүүлэх гэж төрүүлж өсгөсөн @oyungerel_tsedevdamba ээждээ баярлалаа. Сэтгэл, цагаа зориулан мэнд хүргэсэн, гайхамшигтай гэнэтийн бэлэг барьсан бүгдэд нь талархаад баршгүй нь. Сэтгэл зүрхийг минь дээд цэгт нь хүртэл баярлуулж намайг хайраар, сэтгэлээр, урмаар усалсан хэн бүхэнд БАЯРЛАЛАА. Тусгайлан @g.byambajav хайрт чамдаа баярлалаа. Гайхамшигтай мэдрэмж” хэмээн постолжээ. О.Одмаагийн хувьд ээжээрээ овоглодог бөгөөд өөрийн сошиал хуудсандаа ээжийгээ үргэлж магтаж, талархаж явдгаа илэрхийлж явдаг нэгэн гэнэ. өдрийн болоод гэр бүлийн фото зургуудаас нь хүргэе.Ц.Оюунгэрэл хатагтай Ам нээвэл нэвтрүүлэгт оролцох үеэрээ:“Анхны хань минь ( нисгэгч хүн байсан) онгоцны ослоор өөд болоход ард нь үлдсэн хүүхдийг нь, ээжийг нь хэлэх хэлэхгүй үгээр аймшигтай доромжлохыг 20 хэдхэн насандаа үзэж л явлаа. Тэрний хажууд одоогийн над руу, Жeф руу дайрч байгаа нь юу ч биш санагдаж байна. Талийгчаас хойш 7 жилийн дараа дахин гэрлэж, хоёр дахь хүүхдээ гаргасан ч удалгүй салсан нь хүний зовлонг ойлгохгүй дайрдаг хүмүүсээс болсон. Ингээд 2 дагавар хүүхэдтэй намайг тоож ханилъя гэсэн монгол залуу гарч ирээгүй удсан учир аяга цайгаа хувааж уух хүн маань Жeф байж таарсан. Яадаг юм, би төгс биш амьдралтай, ийм л хувь заяатай хүн” хэмээн ярьж байсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!