Uncategorized

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан ажлаа голов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөрөө томилсон. Гэвч тэрбээр зөвлөхийн ажлаа голж, дэд сайдын суудал горилж байгаа сурагтай.Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллажээ. Түүний хувьд энэ төрлийн хагалгааг 10 гаруй жил хийж буй туршлагатай аж.Т.Мөнхсайханыг сайдын ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан боловч эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон юм.Түүний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байгаад 2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдож байв.Т.Мөнхсайхан нь: 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч Үений дурангийн Нийгэмлэгийн захирал Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!