Uncategorized

Сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан Кивигийн Агий эргэн иржээ

Монгол охидын хамтлагийг өнгөлж гарч ирсэн “Киви” хамтлагийн бүсгүйчүүд өдгөө өөр өөрсдийн уран бүтээлээ хийгээд завгүй амьдарч яваа. Тэгвэл хамтлагийн гишүүн Ука, Намуун хоёр бие даасан цомгуудаа гаргаад нилээдгүй амжилттай яваа бол Агий усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдрах болсон билээ. Харин олон жилийн турш ийнхүү нам жим амьдарсан Г.Алтанцэцэг буюу Агий саяхан загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн “BaBa” брэндийн нүүр царай болсон “THE DEEL” брэндийн “Соёол” цуглуулгын нүүр царайг тодорхойлон гарч иржээ.Өнгөрсөн жилүүдэд түүний талаар таагүй мэдээллүүд нилээдгүй хөвөрсөн бөгөөд ялангуяа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хаягдсан Агий сэтгэл зүйн хямралд орсон тухай шар хэвлэлүүд цөөнгүй бичсэн. Тэр дундаа түүнийг энэ хямралаасаа болж СЭМҮТ-д сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн тухай хэдэн хэдэн хэвлэлүүд онцолсон билээ.Олны хэл амнаас болоод ч тэр үү цахим орчин, фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэгт ул мөргүй Агийг ийнхүү дахин гарч ирсэнд фенүүд нь баяртай байгаагаа бичиж байв. Өдгөө 30 нилээдгүй гарч яваа түүнийг өнгөрсөн бүх алдаанаасаа суралцаж, нөхөр хүүхэдтэй болж аз жаргалтай гэр бүлийн амьдралаар амьдрах цаг нь болсон гэдгийг тэд бичиж байв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!