Uncategorized

Б.Жаргалсайхан:Ерөнхий сайд урагшаа утсаар ярихдаа байж боломгүй алдаа гаргаснаас Замын-Үүдийн хил хаагдсан нь нотлогдлоо

Ерөнхий сайд урагшаа утсаар ярихдаа байж боломгүй а.лдаа гаргаснаас Замын-Үүдийн хил хаагдсан нь нотлогдлоо. А.лдаагаа хэдий болтол нууцгаах юм бол. Монголоос өөр улсад бол энэ огцрох шалтгаан. Далимдуулаад худалдаачид нь зарж байгаа болгоныхоо үнийг нэмж байна. Ингэж далимдуулж өсгөсөн үнэ дахиж хэзээ ч буурдаггүй. Монголоос өөр сонгогчид бол энэ огцруулах хангалттай шалтгаан. Андлалын хөшөөнийх нь үнэн төрхийг ярихаар уур нь хүрээд нураасныхаа дараа дахиад өөр загварын Андлалын хөшөөбарихаар болж байгаа гэнэ үү. Ерөөсөө нэг хөшөө барихгүй л бол нойр нь хүрэхгүй, хийх ажил олдохгүй юм шиг байгаа юм хөөрхий. Монголоос өөр улс бол шо.ронд хийх хангалттай шалтгаан. Тамираа барсан ард түмнийг ч та.млаж байна даа. Монголоос өөр ард түмэн бол аль дээр Андлалын хөшөөн дээр нь дэлбэрчихсэн. Нөгөө муу Наранцацралтыг Ерөнхий сайд байхад нь хойшоо нэг захиа бичих гээд байна гээд шууд засгаа огцруулж байсан даа. Хөөрхий ард түман зовлонтойгоо эвлэрч дээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!