Uncategorized

Д.МӨНХ-ЭРДЭНЭ Б.СҮХБААТАРААС УУЧЛАЛ ГУЙЛАА

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн Хангарди ордонд байрлах Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарын өрөөнд орж түүнтэй уулзсан. Уулзах үеэрээ түүний өрөөнд байрлах хөргөгч зэргийг онгойлгон багагүй асуудал үүсгэсэн юм. Харин энэхүү үйл явдлын дараа тэрээр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр: “Өнөөдөр нийслэлийн Хангарди ордноор орж нийслэлийн орлогч дарга нартай уулзъя гэж бодоод бүх орлогч нар нэг ижил өрөөнд суудгийг мэднэ доороос нь эхлээд Сүхээ даргын өрөөнөөс эхэлсэн би үнэндээ энэ даргыг танихгүй тэгсэн бие муутай хүн байсан байна уучлаарай гэж албан ёсоор уучлалт гуйж байна. Монгол хүмүүс ойлголцох нь чухал ямар нам байхаас үл хамаарч хүн хүнээ хайрлаж яваарай” хэмээжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!