Uncategorized

Т.ДОРЖХАНД ЭХНЭРЭЭ СОЛЬЖ, БАЯЖСАН ТҮҮХ

ХҮН-ын Т.Доржханд гэгч энэ этгээд УИХ-д ороод Монголын төлөө ганц зөв юм хийгээгүй.Гэтэл сая энэ этгээд 50 мянган доллараар Монголд байр авсан хятадууд байнга оршин суух боломжтой болох хөрөнгө оруулалтын хуулийн төслийг ү.хэн хатан хамгаалж байгааг монголчууд харав.Гэвч энэ этгээд хэн болох талаар ийм мэдээ гарч байжээ.Жинхэнэ Т.Доржхандтай танилц хэмээх маш сонирхолтой нийтлэлийг уншна уу.Жинхэнэ Т.Доржхандтай танилц Өөрийн хү.ч хөдөлмөрөөр бус, хялбар аргаар мөнгөжих сонирхол сүүлийн үеийн залууст түгээмэл ажиглагдах болж.Ид хийж бүтээх, хөдөлмөрлөх насан дээрээ ийм ядмагхан бодол тээж, түүнийгээ зорилгоо хэмээн андуурч, мөнгө олох арга хэрэгслүүрээ болгож яваа залуус зах зухаасаа эхлэн улс төрд шургалж байгаа нь тун харамсалтай.Мөнгө улаан нүд цагаан гэгчийн үлгэрийг өөрийн амьдралаараа нотлон харуулж яваа нэгэн тод жишээ бол ХҮН-ын экс ЕНБД Т.Доржханд гэнэ. Тэрээр 2007 онд өөрийн нялх биетэй эхнэр, улаан нялзрай үрээ орхиод өнгөтэй, мөнгөтэй айлд хүргэн орсон увайгүй эр.Мөнгө улаан нүд цагаан гэдэг ч эхнэр хүүхэддээ хатуу сэтгэл гарган тэднийгээ хаян байж Монро Импекс компанийн захирал Уламбаярын охинтой дэр нэгтгэжээ.Ингэхдээ ирээдүйн хадам эцгийгээ хүнд өвчин тусч, ухаангүй, хэвтэрт байх үед нь хүргэн болсон гэнэ.Тухайн цаг үед У.Уламбаяр агсны хувьд бизнест төдийгүй улстөрийн салбарт гялалзаж явсан. Гэтэл түүнийг на.с ба.раад удаа ч үгүй байхад Т.Доржханд яг одоо ХҮН намд хийж байгаа шигээ хагалган бутаргах, өмч хөрөнгө булаалдах ажлыг гэр бүлийнх нь хүмүүсийн дунд ху.тган үймүүлж, гардан гүйцэтгэсэн гэдэг.У.Уламбаяр агсныг өнгөрсний дараахан түүний эхнэр, ээж аавтай нь өмч хөрөнгө хуваах эсэх дээр маргаан дэгдээж, шүүх цагдаа дээрээ тулаад байсан. Харамсалтай нь на.с ба.рсан хүний ясыг өндөлзүүлэх гутамшигт энэ ажлыг Т. Доржханд чадамгай гэгч нь зохион байгуулж, 30 гаруй жил эв түнжинтэй амьдарч ирсэн У. Уламбаяр агсны аав, О. Уртнасан, ээж С. Ямаахай болон эхнэр Р. Туяацэцэг, охин У.Сийлэн нарын хооронд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээж, тэр гэр бүлийг хооронд нь хагаралдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Н. Мандал Эх сурвалж: https://www.sonin.mn/news/peconomy/58199

Related Articles

Back to top button
error: Content is protected !!