Uncategorized

ДӨРВӨН ГИШҮҮНИЙ ХОЁР НЬ ТАТГАЛЗСАН ТУЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ТАТАН АВНА

УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль багагүй шүүмжлэл дагуулаад буй. Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүний боловсруулсан уг хуулийн төслийг Их хурал хэлэлцэх эсэхийг нь ямартай ч дэмжсэн.Гэтэл хууль боловсруулахад оролцсон дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл дэх зарим заалтыг буцаан татахаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв. Тэгвэл ийнхүү хууль санаачлагдын 50 хувь нь нэрээ татаж, хуулийн төсөлд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тохиолдолд хэлэлцүүлгийн аль ч шатанд нь байсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг татан авдаг тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.Тэрбээр “Дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагчдын 50 хувь нь нэрээ татаж, оролцохгүй гэсэн тохиолдолд тус хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд байсан эргүүлэн татдаг. Энэ заалтын дагуу татагдаад явах байх” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!