Uncategorized

Л.Мөнхбаясгалан:Анхныхаа хүүхдийг төрүүлээд Сэтгүүлзүйг хаялаа Бизнес хийлээ….

Л.Мөнхбаясгалан: Анхныхаа хүүхдийг төрүүлээд “Сэтгүүлзүйг хаялаа. Бизнес хийлээ” хэмээн сэтгэл шулуудав. Бизнес гэдэг нь буузны цайны газар ажиллуулж буй нь. Гэвч Мөнхбаясгалан шиг хүн тийм газар тохирсонгүй. Нэг эмээ орж ирнэ, хоёр бууз авна. Цайны мөнгөгүй юм. Араас нь цай бариад гүйчихэнэ. Цай уугаад хоол идэхгүй бол буузаа бариад очно. Хоёрыг өгөхөд бага, тав байхад сэтгэл дүүрэн. Ингэсээр байтал нэг өдөр шатлаа. Эхэндээ нөхрөөсөө нуудаг байсан бол сүүлдээ энэ байдал илэрчээ. Түрээслэсэн цайны газар нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн яг хажууд. Ядарсан, зүдэрсэн, зовсон хүмүүс түүгээр нэг. Ганц хүү нь өдөржин байцалтад ороход аав, ээж нь болох хоёр хөгшин өдөржин гадаа нь харуулдана. Тэрхүү зураглалыг хараад тэсэхээ байгаад бууз, цай бариад очно. Хүүхдээ дагуулж орж ирээд нэг, хоёр бууз сураглана. Сэтгэл зураад л явна. Тэгсээр байгаад хоёр сарын хугацаанд олсон ашиг ч үгүй шатлаа. Зээлээр авсан шилэн хөргөгчнийхөө өрийг ч дарж чадалгүй.Энэ үед тэрбээр жирэмсэн байв. Ажлын ачааллаас үүдэж хавагнана. Тогооч нь мах хул.гайлна, өмдөндөө эсвэл цүнхэндээ хийгээд гарна. Тэрийг мэдэхгүй. Тогоочоосоо өмнө ирж гурилаа бэлтгэж, төмс, ногоогоо арилгасаар байгаад тогоочоо толгой дээр нь гарчихав. Хүүхдээ төрүүлсний дараа нөхөр нь “Чи ажлаа хий. Галзуурч мэдэхээр байна” гэжээ. Гадуур явахдаа сонин зардаг цэгүүдийн хажуугаар явахдаа орчноо мартаад уншаад зогсчихдог дадалтай байжээ. Худалдаж авч чадахгүйгээс уншина. Нэг удаа “Өнөөдөр сонин өөрийн гэсэн ТҮЦ-тэй, шуудангийн машинтай болсон байна” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алджээ, нөхрийнхөө хажууд.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!