Uncategorized

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл Ковидын 8 саяын эмчилгээтэй холбоотой тайланг зарлах гэж байна. Мөнгө өө нэхэмжилээрэй

Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Нэг хэсэг нөхөд 8 сая төгрөгний эм , 8 сая төгрөгний эмчилгээ гээд яриад байна. Сайн нөхөд маань чи чадахгүй биш ,нэг тас хийсэн бодит байдлыг биччихээч гэлээ. Тэгье дээ. Үнэн мөн нь олдоно гээд тэсвэртэй хүлээж байлаа. Төрийн түшээ учраас хариуцлагатай байх учиртай. Заримдаа ч хуц муц гэмээр санагдах юм байна шүү. Уучлаарай намайг. Манай баг Монголдоо, хүн амын дунд ковидын халдвар алдахгүйн төлөө үхэн хатан ажиллаж, хувийн амьдрал, амралтаа умартсан үе. Зарим нь Сарангэрэл коронагүй үед амар нөхцөлд ажилласан гэх. Корона алдаагүй юмаа. Түүний төлөө маш их ажиллах , сэтгэл зүрхээ бүрэн зориулах хэрэгтэй байдаг юм. Бас зангарагтай удирдагч , зохион байгуулагч ч байх хэрэгтэй болдог. Коронагийн голомт болсон Хятад улс, ковид дэлгэрсэн Орос улсын дунд бид тэвдэж байв. Тэгсэн ч сэтгэлээ тэврэн гүйсээр тэсч чадсан. ( Б. Ганчимэг гавъяатын үг) Шат бүрт нь чиглэсэн арга хэмжээ авч, цаг алдалгүй ажиллан загвар орон болж , Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэлд дурдагдаж байв. Одоо манайд ажиллаж байгаа Америкийн элчин сайд Майкл Клечески : – “Та нар энэ ковидыг яаж барьж чадаад байнаа. Манайх хэцүүдсэн байгаа. Гэхдээ Монголд тусалнаа. Хэрэгтэй бол батлан хамгаалахын шугамаар хээрийн эмнэлэг оруулж өгье , харин урьдчилж хэлээрэй ” гэж байв.Санаснаас мал мэнд үү гэж надаас хээрийн дэлгэдэг эмнэлэг нэхээстэй. Нэг мөр хариулъя. Онцгой байдлын үеийн эмнэлэг учраас Онцгой байдлын газартаа байгаа. Манай амбаарт байхгүй. Хэзээ хэрэглэхээ ажил хариуцдаг хүмүүс нь мэднэ биз. Засгийн тэргүүн У.Хүрэлсүх:- Бид хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс биш. Бид цөөхүүлээ. Энэ корона нэг ороод ирвэл хиарна гэж хурал болгон дээр сануулдаг байв. Эх орон, элгэн садан монголчуудаа гэдэг хүн л дээ. Эрүүл мэндийн салбарынхан маань улс орон, ард түмний аюулгүй байдлын төлөө зангидсан гар шиг ажилласан. Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед ” муу новш ” л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан , элэг, уушигны гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Тэрийг сонсоод шууд хамар унасан. Учир нь Сангийн яам засварт жилд 4-6 тэрбум төгрөг л өгдөг. Улсын хэмжээнд төсвөөр ажилладаг 500 гаруй эмнэлэгт энэ мөнгийг хуваадаг. Ний нуугүй хэлэхэд яам ХӨСҮТ-д засварын мөнгө хуваарилж байгаагүй юм билээ. Мөнгөтэй бол засварыг хэн ч хийнэ. Хамгийн гол нь ХӨСҮТ 1 биш 27 байртай. Халдварт өвчин учраас тусдаа байхаас ч аргагүй. Би сайд байхдаа 160 сая шиг санаж байна. Ийм мөнгө хуваарилж эрчимт эмчилгээний тасгийг засуулсан. Өчигдөр зурагт харж байх нь ээ Халдвартын дарга: – эрчимтийн 15 ор байгаа гэж ярих. Уг нь 10 ортой байсан. Бид дахин иж бүрэн 10 ор нэмсэн. Нэмдэггүй юмаа гэхэд хасмааргүй юм. ( Тэр шинэ дарга анхаараарай.) За тэгээд ХӨСҮТ-тэй холбоотой хийсэн ажил их бий дээ.Компьютер томографгүй 34 жил болсон юм билээ. Шийдсээн.Ө.Энхтүвшин дарга маань уушиг орлуулагч Экмо аппаратын асуудлыг асар хурдан шийдсэн. Ер нь одоо хэрэглэж буй тоног төхөөрөмжийн асуудлууд тухайн үеийн засгаар шийдэгдэгдэж байсан юм шүү дээ. Мэдэх хүмүүс нь мэднээ. Төрийн ажил залгамж чанартай учраас дуугүй явж байсан юм. Ер нь би тэгсэн , миний үед хийгдсэн гэж ярих зохимжтой биш. Зарим нөхөд ингэж хэлүүлэхийг хүсэх юм даа. Тиймээс далимдуулаад юмаа хэлээд авъя байз. За алдарт 8 сая. Хэдэн ширхэг эмний зураг тавьчихаад энийгээ тайлбарла гэх. Нэгдүгээрт, тэнэг хүн ч хулгай хийхдээ зарлахгүй байх. Хоёрдугаарт, бидний анхны өвчтөн гадаад хүн байлаа. Манайхан Анх-Отгон гэж нэрлэсэн. Коронатай эхний бөгөөд эцсийн хүн байг гэсэн бэлэгдэл.Энэ хүнийг ХӨСҮТ 67 хоног эмчилсэн. Эмчилгээ, үйлчилгээ бүгд нийлээд нийлбэр дүнгээр 8 сая болсон юм билээ. Тэрийг санхүүч нь тооцолсоныг Нямхүү нэг удаа олон нийтэд мэдээлсэн. Ийм л юм. Тэр үед 150-н маск 850 төгрөгт хүрч байсан. Хүн болгоныг маск зүүлгэж сургасан бидний ажлын үр дүнг үүгээр үнэлэх нь хэтэрхий өнгөц. За эцэст нь дэндүү их зүтгэн ажиллаж, төрдөө үнэлэгдэж амжилгүй ажилгүй болсон 3 хүнийг онцолъё.Монголын төр ковидод ажилласан манай салбарынхныг үнэлсээн. Үлдсэн хүмүүс ч цөөнгүй байгаа. Тэдгээрийн дотроос Д.Нарангэрэл , Д.Нямхүү , Я.Буянжаргал нарыг нэрлэе. Д.Нарангэрэл 11 цагийн мэдээг алаг үрээ тээх ээж мэт авч явсан. Өдөр шөнөгүй сууж судалж, тэр мэдээллээ олон нийтэд өгч байсан. Ард түмэнтэйгээ амьд холбоотой байж, иргэд гэр орондоо болон гадуур коронагаас хэрхэн сэргийлэх, ажил мэргэжил, салбар бүрээр үйл ажиллагаандаа барих дэглэм журмыг боловсруулж байгууллагуудад хүргүүлсэн. Тэр нь гэхэд л зузаан ном болдог. Коронагийн эргэн тойрон дахь олон улсын нөхцөл байдлын тойм удирдаж бэлдүүлнэ. Том ажил шүү. Энэ түүний хийсэн сайн үйлийн нэгээхэн хэсэг. Нараа харьдаггүй. Хажуудаа халуун тогоотой. Тэрэндээ антикорона багийн охидтойгоо жоохон юм хийж идээд л ажиллаад байна даа. Я.Буянжаргал. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцсан шиг хариуцсан. Буяагийн ажил амаргүй. Ковид гэдэг хүн төрөлхтөн анх удаа тулж буй шинэ өвчний үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариа, ор дэр, хүний нөөц юу эсийг тооцож, үндэсний хэмжээний үйл ажиллагааг хангасан гавъяа түүнийх. Онцгой комиссын хуралд тэр бүхнээ түгдрэлгүй илтгэх нь бахархам. Манайхан Д.Нямхүүгийн нэг гавъяаг мэдэхгүй байх. Цаадах чинь хэл устай. Гадныхантай эвээ олоод ажиллачихна. За тэрний нэг үр дүн гэвэл тухайн жилд томуу өвчинд эргэлдэж буй вирусын тухай мэдээллийг тандалт судалгаанд үндэслэн хийж дэлхий дахин жилд жилд тохирсон вакцин бүтээхэд мэдээллээр хангаж хувь нэмрээ оруулсаар ирсэн хүн шүү дээ. Тэгээд урамшуулалд нь жилд 100-200 мянган хүн тун вакцин авч, олон хүүхдийг ханиадаар хүндрэхээс сэргийлж, улсдаа хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсан. Одоо таг болжээ. Коронатай анхны өвчтнийг ямар ч туршлагагүй байсан бид 67 хоног эмчилж өтгөн, шингэн,цус,хамар,залгиурт вирусгүй болгож нутаг буцаасан. Тэр үед олон улсын эрдэмтэд нойлын бохироор дамжин корона халдварлаж буй талаар судалгаа хийсэн байв. Тиймээс тэр нөхрийг явтлаа буудалд байна. Бие засч таарна гээд вирусыг нь 5 төрөл дээр нь тэглэж байж эмнэлгээс гаргасан. Ингэж Д.Нямхүүгээр удирдуулсан баг коронаг эмчлэх зам мөрийг тавьсан байдаг. Энэ бол нэг талаас туршлага нөгөө талаас улсын маань нэр хүндийн асуудал байсан юм. 10 сар корона алдаагүй гавъяа гарцаагүй Д.Нямхүүд хаяглагдана.Д.Нямхүү дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг очиход : – Манай эмнэлэг 34 жил болжээ. Засварын санхүүжилт хэрэгтэй хэмжээнд өгч байсан удаагүй. Одоо байшинг нь засаад ч шугам хоолой хүүхдийн зулай шиг болж өмхий үнэртдэг. Байшин хороололд, хотын төвдөө шахуу халдвартын эмнэлэг байж болохгүй нь. Тиймээс А зэрэглэлийн газраа улс өөрөө авч, агаартай захдуу газар шинэ эмнэлэг барьж өгөөч гэж гуйж байсан. Засаг тэр даруйд газрыг нь шийдэж, томоохон бүтээн байгуулалтын жагсаалтад оруулж баталсан. Одоо үүнийг яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай. Хандивын тухайд өгсөн болгоныг өдөрт нь 11 цагийн мэдээгээр зарлаж, цахимд байрлуулж байсан болохоор бүгд ил тод бий МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Д. САРАНГЭРЭЛ. 2021.10.11

Related Articles

Back to top button
error: Content is protected !!