Uncategorized

С.Батдалай: “Хэрвээ чи амьд гарвал миний хоёр хүүхдийг миний өмнөөс үнсээрэй гээд өмөлзөж байсан”

Бид мартах ёсгүй! Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид болон аврах тусгай ангийн ажилтан нийлээд 22-уулаа явсан.Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж с.ү.й.рсэн юм. О.слын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр “Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж о.с.о.л гаргасан” гэдэг. Гэвч онгоцны хар хайрцагийг лобарторлуу уншуулахаар өгсөн ч, чухам тэр хайрцаганд юу бичигдсэн нь нийтэд ил болоогүй. 2006 оноос хойших нислэгийн үеийн бүх мэдээллийг үлдээсэн байсан гэсэн. Тухайн үед цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү с.ү.й.р.с.эн билээ. О.с.л.ын улмаас 15 хүний а.м.ь ү.рэ.г.д.сэн юмС.Батдалай: “Хэрвээ чи амьд гарвал миний хоёр хүүхдийг миний өмнөөс үнсээрэй гээд өмөлзөж байсан” С.Батдалай: Тэр цагаас хойш амьдралд улам хайртай болсон“Аврагч хүн гэдэг бол аюулаас зугтаж буй хүмүүстэй зөрж ороод аюултай нүүр тулдаг хүнийг хэлнэ” гэж нэгэн аврагч өөрийнхөө ажлын тухай тодорхойлолтыг хэлж байсан юм. Үнэхээр ч тийм. “Амь авраарай” гээд уйлан хайлан гарч ирэх хүмүүсийн өөдөөс “а м и а алдсан ч дүүрч” гээд малгай дээрх соёмбодоо залбиран, гамшигтай тулалдагсад бол тэд.Уран зохиолын ном, кинон дээрээс л хардаг итгэмээргүй, адал явдалтай, амь тэмцсэн олон дуудлагын түүх тэднийх. “Онцгой мэдээ сонин” энэ удаагийн дугаартаа сэтгэл эмзэглүүлмээр нэгэн дуудлагыг онцолж байна. Гэвч бид өнгөрснийг сөхөж, хэн нэгний мартах гэж хичээж буй хөндүүр сэдвийг сэдрээх гэсэнгүй. Чухамхүү аврагч хүн гэж хэн бэ? Тэд юуны төлөө юутай нүүр тулж, ямар эрсдэл үүрдэг талаар ард иргэд болоод залуу аврагчиддаа таньж мэдүүлэхийг хүслээ. Ингээд Аврах тусгай ангийн эрэн хайх аврах салбарын I бүлгийн дарга С.Батдалайтай ярилцлаа. -Арвагчийн хөрөг булангийн “Онцлох дуудлага” хэсэгт таныг урьсан нь учиртай. Таны хувьд ярьмааргүй сэдэв байж болох юм. Эсвэл эсрэгээрээ ярьмаар, бусдад санаа сэдэл өгмөөр сэдвийн нэг ч байж болох юм. “Онцлох дуудлага” гэхээр таны санаанд олон л дуудлага бууж байгаа байх. Тэр дундаас Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар гарсан тэр дуудлагын талаар ярих гэсэн юм. Та энэ тухай ярихад дургүйцэхгүй биз дээ?-Тэр дуудлагын талаар бодож, заримдаа жаахан бодолд автдаг юм. Олон сайхан аврагч өргөсөн тангарагтаа үнэнч байсаар буцсан. Тэр үед би Аврах тусгай ангийн Агаар десантын отрядын шүхрийн зааварлагч, бүлгийн дарга байсан. Бид үүрэг аваад ой, хээрийн түймэр унтраахаар Сэлэнгэ аймгийг зорьсон. Нисдэг тэрэг унахад би ухаан алдсан байсан. Сэрэхэд ёстой аймшигтай дүр зураг нүдэнд харагдсан. Нийт 22 албан хаагчаас 15 нь бурхны оронд очиж, долоо нь амьд үлдсэн. 96 цаг ү х э л амьдралын зааг дээр байсан. 4-5 метр газар мөлхөхийн тулд 4-5 цаг зарцуулж байсан. Энд тэндгүй хүмүүс ё о л ж байв. Бүгд маш хүнд гэмтэлтэй байсан. Биднийг хайж байсан онгоц хэд хэдэн удаа дээгүүр өнгөрсөн. Тийм том тайгад онгоцыг олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил л даа. Онгоцны хувьд гурав дөрвөн талаасаа зад үсэрч базсан лааз шиг л болчихсон байсан. Босоогоороо явахад жаахан зай үлддэг байсан онгоц шалнаасаа тааз хүртэл метр хүрэхгүй зай үлдсэн байсан.Нүд халтирам дүр зураг бууж байна. Тухайн үед та юу гэж бодсон бэ?-Хүний амь бол маш үнэтэй. Гэхдээ явахдаа хүрвэл их хурдан хэдэн минут л хангалттай юм билээ. Тухайн үед би ганц бие байсан. Амьд мэнд гардаг юм бол бушуухан л хань ижил, үр хүүхэдтэй болъё гэж бодсон. Хүн яг ү х э л амьдралын зааг дээр ирэхээрээ “Би юу хийж бүтээж амжлаа?” “Надаас үлдэх юу байгаа билээ” гэж өөрөөсөө их асуудаг юм билээ.-Таныг би сэтгэл судлаач мэргэжилтэй гэж сонссон юм байна. Тэр хүнд хэцүү үед сэтгэлийн тэнхээтэй байхын тулд мэргэжлийн чинь ач тус их байсан байх даа?-Тийм шүү. Тодорхой хэмжээгээр тус болсон. Өөрийгөө хянаж, сэтгэл санаагаа тайван байлгахад нөлөөлсөн. Бид маш хүнд б э р т э л т э й, я с н ы х у г а р а л т а й өндөр халуунтай, өвчин намдаах ямар ч боломжгүй нөхцөлд орилж байлаа. Зарим нэг маань шууд газар дээрээ бурхан болсон. Үнэхээр дотор өмөрмөөр хүнд байсан даа. /санаа алдав/. Онгоцонд нэг маань х а в ч у у л а г д ч и х с а н “туслаарай” гэж хашгирна. Нөгөөхдөө борооны ус аваачиж өгөх гэж 3-4 цаг мөлхөнө. Тэгээд бид арай гэж шүхрээ дэлгэж, шөнө нь нөмөрч, өдөр нь шүхэр дээрээ борооны ус тосч, амаа чийглэж байсан. Тайгад өдөр нь их халуун шөнө нь их хүйтэн байдаг юм билээ. Онгоц унаснаас хойш гурав хоногийн дараа бороо орсон. Эхний хэдэн өдөр уух усгүй, хэл ам хатаад үг яриа ойлгогдохоо больсон. Шингэн зүйл удаан уухгүй болохоор ёстой нөгөө хэл гозойно гэдэг нь болдог юм билээ. Ам зуураад дуу цаашаа ороод нэгийгээ юу хэлээд байгааг ч ойлгохоо больсон. Шингэнээ а.лдсан хүмүүс улам бүр тамирдаж, хэн хүнгүй биеийн байдал доройтож ирсэн. Аз болоход гурав дахь өдрийн орой бороо орж, шүхрэн дээрээ борооны ус тосч аваад уусан.Гэхдээ усыг удаан уухгүй болохоор ууж чаддаггүй юм билээ. Хахаж цацаад хэт хатсан болохоор хоолойгоор давахгүй байсан. Тэгээд амаа норгож, бага багаар дасгаж байгаад уусан. Ус ямар гоё амттай байсан гэж санана. Тэр жаахан борооны усаа өөрөөсөө хүртэл харамлаж уухаас хайран санагдаж билээ. Балгангуутаа залгихгүй амандаа нилээн байлгаж, усыг амталж, мэдэрч, ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг нь ухаарч байж ууна. Ус чандмань-эрдэнэ гэж яалт ч үгүй үнэн. Түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Бидний ү х э л амьдрал устай салшгүй холбоотой.Бид дэлгээстэй шүхэр дээрх жижиг жижиг тогтсон усыг суугаагаараа мөлхөж саванд хийж хурааж авсан. Маргааш нь онгоц дахиад л дээгүүр ниссэн. Бид дохио өгөхийн тулд шүхрээ улам бүр дэлгэж, утаа тавьсан. Гэтэл утаа нь хөрсөөрөө тараад дээшээ яваагүй. Тод өнгөтэй зүйлсээ ч ил гаргаж, бүх аргаа хэрэглэж дор бүрнээ залбирч байсан. Гэтэл онгоцны дуу холдоод явчихсан. Тэр үед бүх хүн найдлагаа алдаж “За ингээд л өнгөрлөө” гэж бодож, цөхрөнгөө барж, зарим нь итгэл найдвараа алдаж, эвлэрч, гэрээслэл үлдээж, захиас захих гээд бичиг цаас хайж эхэлсэн. Б.Цогжаргал маань надад “Хэрвээ чи амьд гарвал миний хоёр хүүхдийг миний өмнөөс үнсээрэй” гээд өмөлзөж байсан. Би үнсэж чадахгүй ээ. Тийм юм болохгүй. Хүүхдүүдээ чи өөрөө үнсэх болно гэж нэг нэгнийхээ урам зоригийг мохоохгүйн тулд хэлж байсан. Цогоо маань миний хэлснээр амьд үлдээд хүүхдүүдээ өөрөө үнссэн. Яг үнэндээ тэр үед надад ч гэсэн амьд үлдэх найдлагагүй юм шиг санагдаж байлаа. Тайга шөнөдөө их хүйтэн байсан болохоор их даарч, бид бүр осголтын зэрэгтэй эмнэлэгт ирж байсан.Тэгээд авралын нислэг хэзээ нь ирсэн юм бэ?-Тэр их сонин. Биднийг хайж байгаад холдоод явах үед бидний нэг Г.Бадамжунай “Миний хоёр хүүхдийн буян заяа түшээд өгөөч дээ” гээд газар шаагаад орилж байсан. Удалгүй онгоцны дуу ойртоод ирсэн. Сүүлд би бас нэг сураг сонсчихоод нэг хүнд жигтэйхэн их баярласан. Учир нь биднийг олсон тэр нислэг тэр хавтгай дээр хайх хамгийн сүүлийн нислэг байсан гэж сонссон. Тэнгэрийн улаачийн нисдэг тэрэгний нисгэгч н.Галбадрах дахин нэг нисээд үзье гээд хамгийн сүүлийн нислэгээ хийсэн байгаа юм. Тэгээд л биднийг олсон. Магадгүй тэр нислэг хийгдээгүй бол бид тэнд үүрд үлдэх байсан.Зарим нь онгоцон дотроо хавчуулагдаад зарим нь гадаа шидэгдчихсэн тэр чигээрээ хорвоогоос буцах байлаа. Хоёр дахь амьдрал олгосон нисгэгч н.Галбадрах гэдэг хүнд нөхдийнхөө өмнөөөс баярлалаа гэж хэлмээр байна.-Яг онгоц ойртоод ирэх тэр мөчид юу бодогдож байв?-Онгоц ойртон ирж бидний дээгүүр гурав тойрсон. Биднийг олсноо мэдэгдээд онгоцноос нэг гар гарч ирээд далласан. Бид бүгд уйлалдаж, ямар ч байсан амьд мэнд гарах нь гэж баярлаж байсан. Хүн ер нь найз нөхөд, хамт олныхоо дэмжлэг тусаар амьдардаг гэж боддог. Хүн хүнээр дутна гэдэг хэцүү. Мөр зэрэгцэн явсан нөхдөө заримдаа их дурсдаг. Тэд минь тангарагтаа үнэнч байсаар, эх дэлхий байгалийнхаа төлөө явж байгаад амь эрсэдсэн. Гэхдээ үнэхээр хү.чирхэг мундаг эрчүүд байсан.Тэдний маань гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Аврах тусгай ангийн хашаанд байдаг. Мөн тэр өдрийг бид үргэлж дурсан санаж, тухайн өдөр шинээр албанд орсон хүмүүс тангарагаа өргөдөг болсон.-Та одоо хэдэн хүүхэдтэй вэ?-Би одоо эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүүхдүүддээ том болсон хойно нь ярьж өгвөл их л сонин түүх. Тэр явдлаас хойш би амьдралд их хайртай бас нухацтай хандаж, юм бүхний үнэ цэнийг ойлгож ухаарахыг хичээх болсон. Хүний амь нас гэдэг бол өчүүхэн юм билээ. Бас амьдралд талархаж амьдрах ёстой гэж боддог. Бидний алба бол бахархалтай бас эрсдэлтэй алба.Гэсэн ч би албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, эх орон, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсээр энэ насыг элээх болно гэж боддог. Эх орныхоо төлөө зүтгэж амьдарна гэдэг бол бахархал юм. Мөн энэ дашрамд хэлэхэд төрүүлж өсгөсөн ээж аавдаа, ах эгчдээ, хайртай ханьдаа хүүхдүүддээ талархлаа илэрхийлье.Онцгой байдлын Ерөнхий газар.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!