Uncategorized

Хүн намайг муулж байна гэнэ Мууллаа гээд би яав л гэж Муурч унаад ү.хэв л гэж

НАДАД ХАМААГҮЙ… Хүн намайг муулж байна гэнэ Мууллаа гээд би яав л гэж Муурч унаад ү.хэв л гэж Мунхаг нэг нь учрыг ухалгүй хэлээ л биз Муу үйл ямар хийчихсэн биш Хүн намайг сайлж байна гэнэ Сайллаа гээд би яав л гэж Санасаны зоргоор дэвхцэх биш Саруул ухаанаа гээчихгүй Сажилж явбал болох нь тэр Муулж сайлах нь тэдний хэрэг  сагсуурахгүй байх минь чухал Мундаг гэж өөрийгөө би дөвийлгөхгүй Муу гэж өөртөө би гутрахгүй Хүний хэлсэнийг ойлгож л байвал боллоо Хүсэл сэтгэл минь оргилж л байвал баярлалаа Хүнээс дутуу ч үгүй илүү ч үгүй Хүж дэлхийд нэг янзаараа амьдарна аа. Ажил багатай зав ихтэй байгаа нь Амандаа орсоноор оо хэлж л бай Агаарт гартал магтана уу алга болтол муулна уу Аль нь ч бай би энэ л янзаараа Г.БАТТАЙВАН.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!