Uncategorized

Хүн ер нь байгаа төвшнөөсөө юмсыг хардаг

Хүн ер нь байгаа төвшнөөсөө юмсыг хардаг. Тэр төлөв нь хэдий доод байна, төдий хэрээр тусгал сүүдэртэнэ. Эхний төвшин буюу махбод биедээ л амьдардаг хүн чамайг харлаа гэхэд зөвхөн биеийг чинь харна, түүнээс илүүг харж чадахгүй. Хүсэл та.чаалд уягдсан хүн өнгө царай, бөгс бөөр л эргүүлдэнэ. Шунахай хүн ашиг хонжоо л эрж шиншилнэ. Өөрсдөөсөө анзаарч ажигла. Дотоод төлөв чинь хувирах бүрийд юмс өөр өөрөөр харагддаг.Жишээ нь өглөөний сэрүүн тунгалагт хорвоо ертөнц илүү өнгөлөг гэгээлэг харагдана. Өөрөө гүн нойронд уусан амарсан болохоор тэр. Хэдий ухамсаргүй ч чанадын ахуйг амталсан хэрэг. Хүмүүс өглөөгүүр илүү цагаан цайлган, цовоо цолгин, өрөвч зөөлөн байдаг. Үдэш орой болох хэрээр уур уцаартай, унжуу дорой болдог. Ямар төлөвт орно түүгээрээ л оршихуйг тусгана. ЗҮРХЭН СУДАР номноос

Related Articles

Back to top button
error: Content is protected !!