Uncategorized

ХАР, ЦАГААН ХЭЛ АМНААС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?

ЯАВАЛ ХАР, ЦАГААН ХЭЛ АМНААС ХАМГААЛАХ ВЭ? Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Одоо үед ч гэсэн хүмүүс ингэж ярьдаг. Тийм хүн хараал хийгээд байх шиг байна, цагаан хэл ам хүрчихлээ, хар хэл ам хүрчихлээ гээд маш их айж, янз бүрийн юмны хо.рлолд өртчихвий гэж сэрэмжилж байдаг. Гэвч энэ бүгдэд хамгийн тустай юм нь юу вэ гэвэл бодь сэтгэл юм. Гэвч бодь сэтгэл төрнө гэдэг хэцүү, дахин дахин бясалгаж байж төрдөг учраас бодь сэтгэлийг төрүүлж чаддаггүй юмаа гэхэд хамаг амьтныг би өөрийн садан мэт үзье, өөрт хо.рлосон, хо.рлоогүй хамаг амьтанд тусалж явна гэсэн сэтгэлийг төрүүлсэн төдийгөөр хар хэл ам ч хүрэхгүй, хараал ч хүрэхгүй, цагаан хэл ам ч хүрэхгүй, гадна дотны хо.рлолууд ерөөсөө ирдэггүй юм.Сайхан сэтгэлийг төрүүлсэн төдийгөөр л хэл ам тэргүүтэй хо.рлолд өртөхгүй ээ. Тиймээс өнөө цагт ч гэсэн бодь сэтгэл гэдэг бол маш их хэрэгтэй. Хэрвээ бодь сэтгэлийг төрүүлж чадах юм бол асар их ач тустай юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!