Uncategorized

Сураггүй алга болсон эрэгтэй өөрийг нь хайж буй ажиллагаанд санамсаргүй оролцжээ

Турк улсад сураггүй алга болсон хэмээн бүртгэгдсэн эрэгтэй өөрийг нь эрэн хайж буй эрлийн багт санамсаргүйгээр нэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.50 настай Бейхан Мутлу мягмар гарагт Бурса мужийн ойд төөрөх үедээ найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж.Бейхан Мутлу гэртээ эргэж ирээгүй тул эхнэр болон найзууд нь нутгийн удирдлагуудад мэдэгдэж, эрлийн багийг илгээжээ.Харин Бейхан Мутлу эрлийн багийнхантай таарч, хэдэн цагийн турш сайн дураар тэдний эрэлд тусалжээ. Ингээд эрлийн багийнхан түүний нэрийг дуудаж эхлэхэд тэрээр “Би энд байна” хэмээн хариулсан аж.Улмаар аврах багийн гишүүд түүнээс мэдүүлэг авахаар авч явсан байна. Харин Бейхан Мутлу офицерт хандан “Намайг битгий хатуу шийтгээрэй. Манай аав надад шанг минь хангалттай хүртээнэ байх” гэжээ.Цагдаагийн алба хаагчид Бейхан Мутлуг гэрт нь хүргэж өгсөн ба түүнд торгууль оноосон эсэх нь тодорхойгүй байна. Эх сурвалж: BBC Судлаач И.Цэрэнхүү Хариулт: Корона нутагшиж байгаа, үүрд зэрэгцэн оршино гэдэг худлаа. 24 он гэхэд төгс шийдэгдэнэ гэсэн баримжаа байгаа шүү ОХУ гэхэд л хойтон намар гэхэд Ко-үлгэрийг жаргаана гээд зарлачихсан яваа шдээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!