Uncategorized

Цэнхэр үст Э.Цэрэн:Угаасаа хүүхдээ хайрласан хайраар нь боож хөөж тууж орилж чарлаж жүжиг тавьдаг хүүхнүүд Монголоор дүүрэн

Дэлгэрмөрөнг шалчигануур гэх улс я.н .ханлаг байдлыг, бусдын юманд гар хүрэхийг өөгшүүлдэг улс. Нандин бүхнийг нь хул.гайлсан ч юун сүртэй юм гэж хээв нэг дэвсэнэ. Ар.хины асуудлаасаа гарч ядан байхад авгай нь ар.хидахдаа нөхрөө сэтгэл мэдрэлийг дээд хэмжээнд нь тултал хү.чирхийлж байна гэдгээ огт ойлгохгүй. Нийгмээрээ эрчүүдээ үзэн ядсан авгай хүүхнүүд. Айл гэрт нэг өдөр амьдарч үзээгүй мөртлөө харсан мэт хараана. Дэлгэрмөрөн олон муу зуршилтай, онгироо ойворгон байж болно. Тэр эв хавгүй, хүүхэн шиг уяхан туяхан, ухаан муутай, авир муутай агсан байж болно. Тэр ганцхан хүүхдийн ЭРХ ярьж байгаа. Угаасаа хүүхдээ хайрласан хайраар нь боож хөөж тууж орилж чарлаж жүжиг тавьдаг хүүхнүүд Монголоор дүүрэн.Миний гэрт ч орж үзээгүй хүмүүс намайг болон манайхыг гүтгэсэн. Амьдрал дээр миний хүү Нямкагийн хадам эх ай.мшиг байсан уу, Цэрэн аймшиг байсан уу гэдгийг ойрын хүмүүс бүгд мэднэ. Гэрт нь бүгдээрээ бүлээрээ бөөрөлхөж амьдарч, ганц хүргэнээ босгоны боол болгож, өдөр шөнөгүй эхийг нь муулж, эцгийг нь дайрч хар там.хи, ар.хи сархадгүй өнжилгүй, эрчүүдтэй энгэр зөрүүлж самбаганах энгийн асуудал, нааш харж лайв хийж уйлагнаж, цааш харж тачигнатал инээн их багагүй үгсэж, хоёр охиноор нь барьцаалан. Хүүг нь аав ээжтэй нь уулзуулахгүй, хоёр охинд нь байнга муулаастай. Гэтэл ховоор хооллогсод Цэрэнг ачаа харсангүй гэж зэмлэнэ…. үнэндээ юуг ч мэдэхгүй шүүнэ. Гэр орондоо бүгд хэрүүл уруултай,ганц нэг дуугарсан Дэлгэрмөрөн шиг хүнийг хайр үзээгүй, хагссан авгай хүүхнүүд нийлээд дэвсчихнэ. Та нар Цэрэнгийнхүү авгайгаа зо.дож гэж сонссон уу? Харин хадам ээж, авгайд хут.галуулснаа хүртэл нууж явна. Би энэ айлд орж үзээгүй байхад ээж нь дүү нь бүгд ирээд хүүг нь мэрээд, дуртай цагтаа хөөчихнө. Эцэст Нямка бусдын сэтгэл санааны хү.чирхийлэл дор эхийгээ золиосолж охиддоо харагдаж явна.Шо.ронгоор дүүрэн гэр бүлийн зөрчлийн хууль зөрчсөн гэх залуу эрчүүд. Өсгөж чадаагүй хүүтэйгээ ярилцдаг ээж байхгүй. Худлаа үнэн бөө ламд мөнгөө барсан улс. Эрийн араас эд хөрөнгөнд шунаж элдэж урхидаж хүүхэд гаргачхаад эргээд чаргууцалдана. Монгол эрчүүдээ ар.хинд живүүлсэн аав ээж нар буруутай. Нүдэн дээр нь ууж зо.долдож нас болоод өвчний аясаар ар.хиа багасгасан нь өөрийн өнгөрсөн а.лдаа, буруугаа огт харахгүй. Нөхрөө муулж энд тэнд хэдэн нууц амрагтай явах хүүхнүүд шившиг. Яг жинхэнэ хү.чирхийлэгчид шо.ронд биш гадуур чөлөөтэй, танил талаараа аргалаад л явна. Дэлгэрмөрөнд зөвлөх чиглүүлэх зөөлөн эмэгтэй- ээж, эгч, эмэгтэй дүү алга. Хослон Амьдран гэгч эр эм, хатуу зөөлөн, арга билэгээр тэнцвэртэй явна. Доожоогүй явсан залуу сайн эхнэрийн хү.чээр сэмбийдэг бол бусдаас булаагаад суусан сайхан залууг зүг чигээ а.лдтал мэрсэн эхнэрүүд ч байна. Эр хүн зөөлөн ханьтай бол зүгийг олно. Мэдээж бүр удам муутай, угаасаа хү.чирхийлэгч, эмийг гундаадаг эрчүүд ч их байгааг үгүйсгэхгүй. болно. 2021.09.30 Tseren Enebish

Related Articles

Back to top button
error: Content is protected !!