Uncategorized

Т.Дэлгэрмөрөн: Адагт нь сүүлчийн үгээ хэлье үүрд энэ муухай амьдралаас охиноо холдуулж нүд далд жаргаж явах минь

Дуучин Т.Дэлгэрмөрөн:Эр алдаж эрэг нурдаг хорвоо хойно доо , айхтар хүмүүсийн арга залийг мэдрэхгүй өгөөшинд унах нь амархан болсон цаг үе ирж. Аав охин хоёртой алдрай үрсийг нь уулзуулж элгийг нь дэвтээж явсансан бол яалаа гэж ийм байдалд ортлоо эрхээ эдлэж чадахгүй амьтан хүний элэг доог болох вэ дээ бид. Нас биенд хүрээгүй балчир охиныхоо дүүгээ санах сэтгэлийг нулимстай нь харж сонсох , эцэг хүнд амар байдаггүй. Энэ бол дэндүү муухай хүний үнэргүй хү.чирхийлэл.Учраа мэдэхгүй хоёр нялх маань ч аав эгчийгээ санан бэтгэрч байгаа нь ойлгомжтой.Энэ бол хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа харгислал юм аа.Ингэж бичлээ гээд хүмүүс ямар мэдэх биш хэлэх үг алга даа. Арга ядаж хууль сахиулагчид , хүүхэд хөгжлийн газарт хэдэнтэй хандсан ч тэднийг юманд чинээ тоодоггүй хүний эрх , хүүхдүүдийн эрхийг зөрчигчдийн эсрэг энэ өдрийг хүртэл тэмцлээ одоо хангалттай.Ам хэлээ ололцож амьдрал ахуйгаа цэгцэлчих санаатай аятайхан хувцаслаад зүрхээ чангалаад очсон эр хүн би эвийг хичээж зөндөө учирлаж хаалгаа тогшисон ч хөөрхөн үрийнхээ аавыгаа таньж байгаа шулганах дуу хоолойг сонсож баярлахдаа сэтгэл догдолж , эцэстээ айл хөршийн амар тайвныг алдагдуулж , хууль сахиулах албаныханд төвөг удчихлаа.Уучлаарай намайг дахин ийм байдлыг хийхгүй хичээж амьдрах болно оо. Уран бүтээлч би дуулж хуурдсан ашиг орлогынхоо 20-30% ийг энэ мөнгөний гахайнд 3н жил цуглуулан хийхдээ огтхон ч ойртоогүй юм.Охин , түүний ээж бид гурвын хийдэг байсан хобби гэхүү дээ.Хорио цээрийн хүнд үед сайн дурын уран сайханч урлагийн бид чинь ямар ч орлоггүй болж өнөөх цуглуулсан мөнгөө ашиглах санаатай авах гэтэл доод тал нь онгорхой хоосон болсон байлаа.Үр минь бүгдийг нь мэднэ шүү дээ.Үүнээс л эхэлсэн дээ.Цуглуулсан мөнгөндөө биш ээ зүгээр л тийм өөдгүй хайргүй сэтгэлд нь гутарч байна.Арга ядсан хүний үйлдлийг бичлэг хийдэг шигээ , хүн гүтгэж байна гэж бичиж чадах болов уу! Хул.гайлсан а.лтаа хайлуулж зарчихаад надад баригдахдаа уучлал гуйж явсан нөхөр хуулийн өмнө очоод намайгаа , сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн намайг гүтгэж байна гэж хэлж байсныг нь бодохоор арьс арзайдаг шүү гхгхгх. Авсан эзэн нь ойлгомжтой болохоор асууж лавлаж л таарна , яаж авсан юм бэ? гэхээр бүгдийг чинь унтсан хойно хөмсөг зулгаагчаар түүж авсан гэдэг юм гхгхгх.Хангалттай биш гэж үү өмнө нь хийсэн төсөөлөхөд бэрх үйлдлүүд.Бид түүнийг юугаар ч дутааж яваагүй шүү дээ.Бүр арга ядаад өрөнд орсон амьдралыг нь орон байраа барьцаалж төлж барагдуулсан хайр хүндлэл хангалтгүй гэж үү.Үнэхээр гомдож байна.Миний хүн а.лдаг гэж юу байхав дээ ү.хсэн нохойн оцгор , аргаа барсандаа л айж ичихдээ багтарч байгаа нь тэр.Айхтар шүү үнэхээр айхтар , яаж ийм гэнэн гэмээр насандаа тийм хэцүү санаа сууж , тэгээд болоогүй шүү өөрлүү нь залгасан хувийн дугаарыг минь олонд дэлгэж 88101399 дугаар дээрээс бичлэг хийж хүүхдүүдийнхээ эцгийг тонгорч чадав аа гхгхгх. Ямар их хүн залгаж ха.рааж зү.хэж байна гээч.Зүрх зогсох нь холгүй даралт ихсэж 103-ын эмч , Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч сувилагчдын ачаар эм тариа , аппаратанд орж нэг юм тайвширч өндийв.Тэгсэн ч хуулиар сахин хамгаалах үүргээ биелүүлж хариуцлагаа үүрч гарсаан.Тухайн үед болдогсон бол сэрэхгүйгээр тэр чигтээ унтчихаасай гэж ямар их хүсэв ээ.Үнэн юм үнэнгээрээ сайхан болохоор үнэ цэнэтэй амьдралд шударга байснаараа хүн а.лдахгүй ээ.Би улам бүр үр хүүхдийнхээ эрхийг хамгаалж тэмцэнэ , эрхээ эдлэж чадахгүй амьдарч яваа эрчүүдийнхээ өмнөөс дуугарна. Харин айл бүрийн хаалганы цаана байдаг зовлон жаргалын тухай оршин суудаг хаяг бүрээс нь очиж сурвалжлага хийдэггүй л юм бол орцны бичлэг дэлгэрүүлж тараан хүний зовлонгоор бахаа хангаж байгаа Монгол улсын нийгэм дэх хамгийн бохир заваан мэдээлэл түгээгч Zarig.mn болон бусад сайтууддаа баярлалаа.Та нар намайг үнэхээр хү.чирхийлэгч болгож чадлаа.Одоо цаг хугацаа харуулна хэн нь хэн болохыг. Адагт нь сүүлчийн үгээ хэлье.Алаг үрс минь аав эгчийгээ нэхэж дуудвал аваад ирээрэй , бид хоёрын үүд хаалга төрж өссөн орон гэр , эд хөрөнгө нь үргэлж нээлттэй шүү миний хүүхдүүдэд гэж хэлээд үүрд энэ муухай амьдралаас охиноо холдуулж нүд далд жаргаж явах минь.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!