Uncategorized

Түмний нэр барьж, төрөөс ЦАВЧИХ гэж үүнийг хэлнэ!!!

Ковидын халдвар авсан хүмүүст өрхийн эмнэлгээр нь дамжуулан 160,000 төгрөгийн багцын эм өгч буй. Эмийн тоо, үнийг тооцвол 40 мянга ч хүрэхгүй. Зарим өрхийн эмнэлгийн багц үүнээс ч дор. Тухайлбал: Нэгдэхь зураг: Баянгол дүүргийн 13-р хорооны өрхийн эмнэлгээс өгч буй 160,000-ийн багц Хоёрдахь зураг: Сонгинохайрхан дүүргийн 38-р хорооны өрхийн эмнэлгээс өгч 160,000-ийн багц
Яагаад 160,000 ийн багц гэж нэрлэж буйг асуухаар “дан ганц эмийн үнэ биш. Төрөөс үзүүлж буй үйлчилгээний зардал орж байгаа” гэж тайлбарлана. Гэтэл халдвар авсан хүнийг гэрт нь ирээд оношилчих ч үйлчилгээ алга. Халуурч байгаа хөгшид, хүүхэд ялгаагүй шинжилгээ авах нэрээр хүйтэн цементэн дээр өдөржин гадаа зогсоож шийтгэж буй харгислалыг төрөөс үзүүлж байна. Үүнийхээ төлөө тэд ковидын халдвар авсан хүний тоогоор төсөв, даатгалаас 160,000 төгрөгөөр тооцож мөнгөө авна гэсэн үг. Энэ л гол ажил нь. Уг нь энэ мөнгийг тэд үйлдвэрлэдэггүй. Талх худалдаж авахын тоолонд талх худалдаж авч буй, бидний баялаг уул уурхайн баялгаа зарж олсон мөнгө. Дор хаяж 4 нугалсан энэ ашиг хаашаа хэний халаас руу орох нь ойлгомжтой. Цавчаа нь дээрээсээ явж, шат шатанд өрмийг нь хамсаар хамгийн сүүлд иргэнд хусам нь л ирж байгаа нь энэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!