Uncategorized

Б.ЖАРГАЛСАЙХАН: Г.БУЯНДОРЖ ШО.РОНД ОРОХООС АЙН ХУУЛИЙНХАН РУУ ДАЙРЧ БАЙНА УУ…

Хуулийнханд 25,5 тэрбум төгрөгөө а.лдчихаад 10 жил хэлмэгдэж яваа гэх Г.Буяндорж, түүний эхнэр Т.Ариунааг өрөвдөхгүй хүн алга. Хамгийн сонирхолтой нь өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг Г.Буяндорж Т.Ариунаа хоёр луй.варчин уу гэсэн асуулт гарч ирнэ. Г.Буяндоржийн хувьд шүүхээс зугтааж яваа нэгэн. Учир юу гэвээс тэрээр БНХАУ-ын иргэдэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс их хэмжээний баяжмал авч өгнө гээд 2 сая ам.доллар авсан. Тэр мөнгөө ах дүү нар руугаа шилжүүлж бултуулсан ч баригдсан байгаа юм. Тэр иргэд хятад улсдаа очоод ший.тгүүлсэн, өрөнд орсон гээд хугацаа а.лдсан асуудал байгаа гэнэ. Гэвч өдгөө Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр орж ирэн мөнгөө нэхэж байгаа аж. Гэтэл Г.Буяндорж энэ за.лилангаа ярихын оронд 25,5 тэрбум төгрөгөө хуулийн мафид а.лдсан гэх.Мафийн толгойлогч хэн бэ, гүйцэтгэгч гэхээд бүдэг бадаг зүйл яриад байх юм. Хуулийнхан 10 жил учрыг нь олоогүй гэхээс үзвэл түүний талд шийдвэр гарсангүй дээ. Шо.ронд орохгүйн тулд хуулийнхан руу дайрч байгаа Буяндоржийг харахаар “Мэхт мэхэндээ”, “Аргаа барсан хүн аавынхаа толгойг илнэ” гэх хуучин цагийн үг санаанд орно…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!