Uncategorized

СҮ.БАТБОЛД БОЛОН ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ХУВИЙН МӨРДӨГЧИЙН ТАЛААР TIME.COM НИЙТЭЛЖЭЭ

Өрөг.мн сайт Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд Сү.Батболдын хөрөнгийг хоёр арал, гурван улсын шүүхээс царцаасан шийдвэрүүд ба Нью-Иоркийн шүүхэд авагдсан баримт материалуудад түшиглэн гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Хамгийн сүүлд Солонгосын эрэн сурвалжлах Newstapa төвийн Сү.Батболдын талаар бэлдсэн нэвтрүүлгийг албан ёсны зөвшөөрөлтэй орчуулан хүргэж, бэлдсэн сэтгүүлчтэй нь ярилцсан юм. Сүүлийн нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү. Харин одоо уншигч танд Дэлхийн томоохон алдартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох TIME.COM /дарж уншина уу/сайтад 2021 оны 9-р сарын 10-нд нийтлэгдсэн манай улсын иргэн Сү.Батболдыг мөрдөж байсан Жулес Кроллын нийтлэлийг товчлон орчуулснаа хүргэе. УУЧЛАЛ ГУЙДАГГҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХУВИЙН МӨРДӨГЧ Jules Kroll, дэлхийн хамгийн зартай хувийн мөрдөгч. Энэ салбарын анхдагч. Түүний өөрийнх нь хэлснээр хувийн мөрдөгчийн чадвар бол “яг зэр зэвсэг шиг” эд аж. Түүнийг сайн сайхны төлөө ашиглаж болно. Эсвэл муу зүйлд, ашгийн төлөө ашиглаж ч болно.Жулес 1972 онд хувийн мөрдлөгийн компаниа байгуулсны дараа түүний үйлчлүүлэгчдийн дунд Засгийн газартаа гомдсон гишүүд, том корпорацийн захирлууд, Уолл-стритийн санхүүгийн луйварчид гээд зүсэн зүйлийн хүмүүс байлаа. Зарим нь одоо шоронд сууж буй. Кроллын гол домог нь КГБ -ийн Швейцарийн банкуудад байсан нууц дансуудыг илрүүлж, Саддам Хусейны оффшор хөрөнгүүдийг олсон зэрэг хэргүүд юм. Түүний бай нь гол төлөв ав.илгад идэгдсэн улс төрчид, олигархиуд байдаг. Нэг удаа харин бэ.лгийн хү.чирхийллийн золиос болсон нэгэн байжээ. Тэр сүүлийн жилүүдэд ярилцлага, хэвлэл мэдээлэл зэргээс зугтах болсон. Учир нь салбар бүхэлдээ мафиас илүү дуулиантай хэргүүдэд автжээ. 2018 онд Кроллын компани нэгэн үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр асбест ашигласнаа нуусан гэх хэргийг цайруулахаар ажилласан бол өнгөрсөн жил Харви Вайнштейны хэрэгт холбогдолтой гэх шуугианд орооцолдсон. Орчин үеийн тагнах чагнах хэрэгслүүдийг хяналтгүйгээр, дураараа ашигладаг гэж буруутгагдсан. Кроллын нотолж байгаагаар хувийн мөрдөгчид хууль тогтоогчдын анхаарахгүй орхисон хул.гайлагдсан баялгийг буцаах, гэмт хэргийн нотлох баримтыг олох зэргийг хийх чадвартай аж. Түүний бодлоор хувийн мөрдөгчид дэлхийн эдийн засгийн луй.врын тэргүүлэх толгойнуудыг агнаж, цэвэр тунгалаг байдлыг хангадаг гэв. «Бид аквариумыг цэвэр байлгахад тусладаг» гэж тэр хэлэх дуртай. Тэдний К2 гэх нэртэй компани Венесуэлын засгийн газрын гишүүдийн гадаадад байршуулсан хөрөнгийг тогтоож, дэглэмийн түшмэдийн талаарх мэдээллүүдийг цуглуулж байсан. «Бидэнд тэдний банкны бодитой мэдээллүүд бий», «Швейцарийн банкууд дахь данс, хүмүүсийн нэр, мөнгөний хэмжээ, хэнээс хаанаас шилжсэн зэргийг бид мэднэ. Муугүй материалууд бий шүү» гэж Кролл сайрхав. Энэ мэдээллийг олж авахыг хүссэн захиалагч нь сөрөг хү.чний удирдагч Хуана Гуайдо байх магадлалтай юм. Гуайдо улс төрд бүтэлгүйтснээр Кролл худалдан авагчгүй хоцорчээ. Гэвч АНУ-ын засаг захиргаа сонирхоно гэдэгт тэр итгэлтэй байгаа. K2 ахиж хэзээ ч Вайнштейны талд ажиллахгүй гэж Кролл хэлэв. Kroll Inc. Компани нь одоо K2-ын үлдээсэн хэргүүд дээр ажиллах болно.Ойрын үед анхаарал татаж байгаа хэрэг бол Монголын түшмэдийн 250 сая долларыг оффшор данс руу зувчуулсан хэрэг юм. 2017 онд сонгогдсон энэ улсын Ерөнхийлөгч ав.лигатай тэмцэх амлалтынхаа хүрээнд Кроллоос зувчуулсан мөнгийг олж, эх оронд нь буцаахад туслахыг хүссэн. Хэрвээ ингэж чадвал Кроллын баг буцаасан мөнгөнийхөө 30% -ийг хүртэх эрхтэй юм. Ажил хэргийг Кролл өөрөө гартаа авсан учраас энэ нь буяны үйлс биш бодит ажил болон хувирчээ. Тэрээр энэ захиалгыг мөнгөний төлөө гэхээсээ хувийн мөрдлөгийн тухай өөрийн үзэл бодлоо нотлох зорилгоор хүлээж авсан гэлээ. «Монголын АТГ үүнийг дангаараа гүйцэтгэж чдаах уу? Мэдээж, үгүй. Харин АНУ-ын хууль сахиулах байгууллагуудад хууль бусаар оффшорт байршсан мөнгийг илрүүлэх ноу-хау болон нөлөөллийн боломжууд бий. Монгол шиг жижиг улсууд хувийн мөрдөгчдийн тусламжтайгаар л тийм мэдээлэлд хүрч чадна» гэж Кролл хэллээ.Монголын оффшорын асуудалд Кролл их цаг зарцуулсан.Түүний баг Нью-Йоркийн шүүхэд хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгч байгаа. Бүх баримтууд Монголын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдтой болон түүний намтай холбогдож байгаа аж. Сү.Батболд өмгөөлөгчөөрөө дамжуулан нэрлэсэн эд хөрөнгүүд өөрт нь хамаагүй гэж үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн. Сү.Батболд Gibson Dunn зэрэг үнэтэй компаниудыг хөлсөлж Кроллын мөрдлөгийг үгүйсгэхээр оролдсон. Кролл “Сү.Батболд намайг Weinstein-ы хэрэгтэй холбогдуулж харлуулахыг оролдсон”, гэхдээ тэдний тактик бага хэмжээгээр ажилласан. Учир нь Америкийн хэвлэл энэ асуудлыг геополитикийн үүднээс харахгүй, жижиг улс гээд сонирхохгүй орхих хандлага гаргасан. Хэрвээ Засгийн газрын гишүүний хул.гайн ул мөрийг арилгах гэж оролдвол, бүр ихээр мөрдөн шалгах болно. Кролл айснаасаа болоод мөрдлөгөө зогсооно гэж байхгүй. «Би мөрдлөгт бүхий л мэргэжлийн амьдралаа зориулсан. Намайг няцаана гэвэл алах л хэрэг гарна даа» гэж тэр Сү.Батболдыг хамгаалагчдад хэллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!