Uncategorized

Б.Буянбат: Гутал үйлдвэрлэх санаагаа зүүдэндээ олсон

Бид нэгэн сонирхолтой зочинтой ярилцлаа. Хувиараа бизнес эрхлэгч Б.Буянбат залуудаа тамирчин, малын эмч, машинист зэрэг олон ажил эрхэлж байжээ. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийх боломжгүй болсон аж. Улмаар ОХУ-аас гутал оруул ирэн зардаг байсан бол 2000 оноос өөрөө гутал үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэрбээр гутал үйлдвэрлэх санаагаа зүүдэндээ олж, улмаар бодит ажил болгожээ.Энэ талаараа тэр “Нэг өдөр Нарантуул зах руу явж байгаад машины цонхоор хартал зам дээр зогсож байгаа цагдаа нар хөл нь даарсан шинжтэй зогсож байсан. Түүнийг хараад “Энэ хүмүүст тохирсон дулаахан гутал хийж болдоггүй юм байх даа” гэж бодсон. Хожим шөнө унтаж байтал дулаан гутлын загвар, хийц зүүдэнд орж ирээд, шөнө босож зургийг нь зурсан. Эхлээд түүнийгээ өөртөө тохируулж, ганцыг хийж үзлээ. Хийсэн гутлаа өвлийн хүйтэнд зах дээр наймаагаа хийж зогсохдоо өмсөв. Үнэхээр дулаахан байсан. Гэтэл нэг УИХ-ын гишүүн дулаан гутал хайж ирээд, эсгий гутал үзэж байснаа миний өмссөн гутлыг асуусан юм. Тэгээд 380 мянган төгрөгөөр миний гутлыг худалдаж аваад явсан” хэмээн сонирхуулсан.Б.Буянбат гутал үйлдвэрлэж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор 600 хос гутал үйлдвэрлэжээ. Одоо “Баавар”, “Буудай цагаан” гээд олон төрлийн гутал үйлдвэрлэдэг. Хүүхдүүд нь түүнийг одоо ажиллах хэрэггүй гэж хэлдэг ч тэрбээр эр хүн хоёр хөл дээрээ зогсож, гар нь хөдөлж байгаа үед эцсээ хүртэл хөдөлмөрлөх хэрэгтэй үздэг байна. Тиймээс ч хүүхдүүдээ зөв шударга хүмүүжүүлж, өнөөдрийн энэ амьдралаа бүтээж чаджээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!