Uncategorized

М.Наранбаатар: Энэндээ тулж байгаа бол надад үнэндээ юу ч хэрэггүй

м.НАРАНБААТАР:Арай л хэтэрлээ…Надад хожим олдсон дөрөвхөн настай нялх үр, ная гарсан настай ижийгий минь амьнаас үнэтэй алба тушаал ч байхгүй, байгаа ч үгүй, бүр ийм аймартаа тулна, ингэж амь амьдралын үнэ цэнийн минь тухай яригдах чинээ( Зи гэж хүн шо.ронд хийх тухай л ярьсан болохоос хайртай хүмүүсийг нь а.лах тухай яриагүй бас ч сайн хүн байна шүү, одоо бодоход…) гэж бодож ч явсангүй ээ.Ажлыг чинь авна, шо.ронд хийнэ… Юу эс үзэхэвдээ, нам нь эрх барьж байх үеийн намын даргын үг шүү дээ. Улсын ажлыг үеийн үед мөрөөрөө, чадлаараа,сэтгэлээрээ, үнэнээрээ хийж явсан гэж боддог. Гэтэл одоо… -Цаадхын чинь ээж нь өнгөрсөн гэнээ, холбогдсон уу? -Өө тийм үү уг нь охин нь өнгөрөх ёстой шүү дээ… – Юу вэ? Та нар чинь ямар аймаар… Энэндээ тулж байгаа бол надад үнэндээ юу ч хэрэггүй. Бас ямар ч асуудалгүй, ийм юмнаас айх ч үгүй, бас тоодоггүй, бүр шо.ронд хийнээ гээд бүх xавхаа,гүтгэлгээ бэлдсэн байхад нь ч нотлоод гараад ирсэн хүн шүү дээ.Зүгээр л мэддэг, гадарладгийн хувьд буруу бузар, энэ байгууллага, салбарыг өөрсдийнхөө төлөө зарж идэж байгаа хүмүүст, шо.ронгийн хул.гайч хүртэл авчирч тавиад… болохгүй шүү, хэтэрч байна шүү гэж хэлж, болиулж. За, бу.зар юм буцдаг юм аа. Ямар ч гэмгүй охин үр, та нарын надад хийсэн бу.зар хүсэл явдал тольний тусгал шиг буцна аа, тэгэхдээ арай л муухай, цочмоор, гасалмаар, гамшигтай биш үү? Ах нар минь…Сүүлдээ үйл ээ…гэдэг шиг. бас үнэн ээ хариуцаарай. Би харин үргэлжид үнэнээ хариуцаж ирсэн…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!