Uncategorized

Б.БОЛОРОО: Би бол БУЯНЖАРГАЛ гэдэг ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН ТУЙЛ БОЛСОН АГУУ эмэгтэйн ҮРГЭЛЖЛЭЛ

ХӨӨРХӨН ЭЭЖДЭЭ ЗОРИУЛАВ. /орой очихоор яах гэж бичсийн гээд загнав аа :P/ Бурхан гэж байдаг бол би нэг л зүйлийг аминчлан гуймаар байдаг юм. Дараа дахин хүн болж төрвөл ээжийг маань миний хүүхэд болгон заяагаарай. Ээжийнхээ миний төлөө зориулсан бүгдийг хэд дахин буцааж өгч, аз жаргал, хайр энэрлийг мэдрүүлэх юмсан гэж багаасаа залбирдаг байлаа, одоо ч хэвээрээ.2015 онд хөөрхөн гүнж минь хорвоод мэндлээд манай гэр бүлд ялангуяа ээжид минь маш том бурхны бэлэг ирсэн юм. Би өөрөө хүүхдээ тэвэрч ч чадахгүй болохоор заавал хажуудаа хэн нэгнийг байлгах хэрэгтэй байдаг юм. Тэгээд нөхөр маань надтай цуг хүүхдээ харж ээжийн маань нуруун дээр мааш том ачаа ирсэн. Тэр гэрийн бүх л хэрэглээний мөнгө, шинэхэн гишүүний нэмэлт хэрэглээ гэх зэргийг ээж маань ганцаараа болгосоор ирсэн. Нэг ч өдөр тайван амарч үзээгүй болохоор ээжийгээ харахаар их өрөвддөг юм.Оюутан байхад ч гэсэн сургууль, гэр хоёрын хооронд явах унааны мөнгө, бусдаас дор харагдуулахгүй гэж хичээсэндээ гангалж явуулах гэж хамаг байдгаа л надад зориулдаг байлаа. Сургуульд орохоос өмнө эмчилж хөл дээр минь босгох гэж, найз нөхөдтэй болгох гэж мөн ч их зүтгэсэн. Гэхдээ миний ээж нэг ч удаа “ЧИ БАЙГААГҮЙ БОЛ, ЧАМААС БОЛООД” гэсэн үг хэлж үзээгүй. Ээжийн маань нүдэнд надаас өөр юу ч харагддаггүй юм. ЭЭЖ МИНЬ МИНИЙ ЗАМД ТААРАЛДСАН БАРТАА БОЛГОНЫГ МИНЬ АРИЛГАЖ, ХАРАНХУЙ БҮҮДГЭР ОРЧНЫГ ГЭРЭЛТҮҮЛЭГЧ ШҮТЭЭН. Би бол БУЯНЖАРГАЛ гэдэг ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН ТУЙЛ БОЛСОН АГУУ эмэгтэйн ҮРГЭЛЖЛЭЛ.2017 ОН

Related Articles

Back to top button
error: Content is protected !!