Uncategorized

2 хүү амьдрах гэж ингэж тэмцэж хөдөлмөрлөж байгааг хараад өөрөөсөө ичих шиг болж үнэхээр бахархаж, өхөөрдөж, хайр хүрсэн

Өчигдөр машиныхаа дугуйг солиулах гээд гарав. Орой болчихсон гадуур дугуй засварууд ихэнх нь хаалттай. Явж явж нэг дугуй засвар олов өө. Тэгсэн 2 хөөрхөн хүү ахаа юу хийлгэх вэ? гээд л ирж байна шүү. Ах нь 4 дугуй солиулна аа том хүн байгаа юм уу? гэсэн том хүн байхгүй ээ. Бид 2 сольчихно оо ахаа санаа зоволтгүй найдвартай гээд л данхраад, торцовоо бариад л шууд ажилдаа оров. Би ч дотроо за даа энэ 2 чадах юм болуу гэж бодоод хөл гараа гэмтээчихвий гээд санаа зовоод нэг л хэцүү байв өө.Тэгээд 2 дүүг ажлаа хийж байх хооронд би жаал жуул юм асуунгаа хамт хамжиж дугуйгаа солив. 2 дүүг Баяраа , Жавхаа гэдэг. 2лаа 8р ангид сурдаг найзууд. Нэг нь 13р сургуульд нөгөө нь 47р сургуульд сурдаг гэв. Өөрсдөө хичээлийнхээ хажуугаар дугуй засвараа ажиллуулдаг гэхээр нь би ч дотроо за бүлтрээд байнадаа л гэж бодлоо. Гараад хажуугийн түцний хүнээс асуутал нээрээ л 2лахнаа зунаас хойш ажиллуулж байгаа гэнэ шүү. Ажлаа тун хурдан шуурхай чанартай хийдэг дээрээс нь ухаалаг гэж жигтэйхэн хэл яриа нь соёлтой боловсон, хүмүүжилтэй хүүхдүүд байналээ.Манай 2 сард түрээсэндээ 600000 төгрөг төлдөг гэсэн шүү. 8р ангийн 2 хүү амьдрах гэж ингэж тэмцэж хөдөлмөрлөж байгааг хараад өөрөөсөө ичих шиг болж 2 дүүгээр үнэхээр бахархаж, өхөөрдөж, хайр хүрсэн… Найзуудаа 2 дүүд очиж орлого оруулаарай! Монголын маань ирээдүйг гэрэлтүүлэх эрс бэлтгэгдэж байна лээ шүү!! Хүйтний ам наашилсан энэ үед хүн болгон л машиныхаа аюулгүй байдлыг базааж байгаа байх. Хаяг: Өргөө кино театрын арын замаар яваад энхболдын замын уулзвар байдаг юм байналээ. Цааш нь share хийгээд найзууддаа түгээгээрэй! Via Khashaa Copy… 2019 он

Related Articles

Back to top button
error: Content is protected !!