Uncategorized

ЗУЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ӨРГӨХ ХЭРЭГТЭЙ

Зул гэдэг маань Бурханд гэрэл өргөж байгаа үйл юм. Тэгэхээр зулын гэрлийг тасалдуулаад байхаар тэр гэрлийг өргөж байгаа ач тус мөн тасалдана гэсэн үг юм байна. Биднийг жаахан байхад нэг хүн тэгж ярьж байсан юм. Зулын гэрэл дөлөөд анивчаад байна, хаалгаа хаа гэдэг байж билээ. Зулын гэрэл дөлж анивчихгүй, бүхлээрээ, боломжоороо, сайхан саруулхан асч, гэрэл нь гарч байвал сайн юм.Яагаад гэдэг дээр, зул өргөсний үр дүнд хүн энэ насыг орхиод завсрын төрөлд дараа төрлөө авах гээд явж байх тэр зам мөр нь гэрэл гэгээтэй байдаг бол дараа нь харанхуй болоод явчихдаг юм гэдэг. Хожим ном үзэхэд яг энэ талаар номон дээр Бурхан багшийн өөрийн айлдсаныг би өөр номоос эшлэл болгон татаж авсан байгааг харж байсан юм.Иймд зулын гэрлийг аль болох тасалдуулахгүй байх хэрэгтэй. Дээр үед зулын хорго гэдэг зүйл гарсан юм. Монголчууд зулын гэрэл салхинд дөлөөд, анивчихгүй, гэрэл нь тасалдахгүйн тухайтад хоргыг бүтээж, зулаа өргөдөг байжээ. Энэ бол үйлийн үрийг амьдралдаа хэрэглэж байсан жишээ юм. Ачит багшийн айлдвараас……2021.06.08

Related Articles

Back to top button
error: Content is protected !!