Uncategorized

Б.Болороо: “Саажилтаасаа болоод шоолж дээрэлхүүлэхээс их айж байсан. Гэтэл”…

Б.Болороо:Над шиг саажилттай хүний хувьд бусдын хүндлэлийг хүлээж, хүн шиг амьдрах ганц арга нь толгойгоо ажиллуулах байсан Одоогоос арван есөн жилийн өмнө би нэгдүгээр ангид орж байлаа. Эрүүл хүүхдүүдтэй хамт сургуульд сурна гэдэг сайхан байсан ч саажилтаасаа болоод шоолж дээрэлхүүлэхээс их айж байсан юм. Гэтэл ангийн багш, захирал, эрхлэгч нар маань бүх ангиар орж миний тухай хэлж захиж байсан болохоор би гадуурхагдаж байгаагүй. Ээж маань намайг есдүгээр ангийн Улаан шугамаар нэгт жагсахад ямар бэлэг авах вэ гэхэд нь Ээж ээ би өнөө шөнө сууж хичээлээ хийе тэгэх үү гэж хэлж байсан юм. Одоо сонссон хүмүүс итгэхгүй л байх. Гэхдээ над шиг саажилттай хүний хувьд бусдын хүндлэлийг хүлээж, хүн шиг амьдрах ганц арга нь толгойгоо ажиллуулах байсан болохоор хичээл гэдэг зүйлийг уйгагүй хийдэг байлаа. Хөлд орж байгаа хүүхэд шиг а.лхдаг, дэвтэр номоо ч гаргаж чаддаггүй байсан болохоор үеэл ах маань хамт сууж хичээлийг минь давтуулж, намайг үүрээд явдаг байсан.Энэ бүх дэмжлэг, хичээл зүтгэлийнхээ ачаар сайн боловсрол эзэмшиж ажил мэргэжилтэй болсондоо үргэлж баярлаж талархаж тэднийхээ итгэлийг а.лдахгүй юмсан гэж боддог.”1998 оны 8 сарын 30-ны орой нагац эгч маань ээж маань хордлого аваад хамт явж чадаагүй/ намайг хөтлөөд 19-р сургуулийн Бага ангийн хичээлийн эрхлэгч Д.Март гэдэг хүнтэй очиж уулзлаа. Тэрхэн үедээ би чухам ямар хүн гэдгийг нь сайн мэдэхгүй, нэг л их шинэ хувцас өмссөн хүн дагаад явсан юм. гэрийнх нь гадаа дуудаж уулзсан юм даг.Эгч: манай энэ цовоо сэргэлэн, 5 настайдаа уншиж бодоод сурчихсан юм даанч сайн явж чадахгүй болохоор нь бид нар эрүүл хүүхдүүдтэй хамт сургах гээд хэдэн жил өнжсөн юм, та манай хүүхдийг сургуульдаа аваач гэж гуйлаа. Март эрхлэгч: намайг нилэээн харж байснаа тэгээд хичээл дээрээ унаж татаад хүүхдүүд айлгачихгүй биздээ гэж асуусан.Эгч: үгүй ээ, хөдөлгөөн л ийм болохоос биш бусдаараа зүгээрээ, ах нь зөөж, цуг суух юм гэж хэлснээс өөр юм хэлсэнгүй. Март эрхлэгч: За 9 сарын 1-ний өглөө 8 цагаас нээлтэндээ ирээрэй, очихоор чинь ямар ангид орсныг чинь хэлнэ гээд толгойг минь илээд гэртээ орж байсан юм.Тэгээд эгч бид 2 бөөн баяр гэртээ очлоо, 1-нд нээлтэнд очсон чинь тооны сонгонтой ангид орсон байлаа. Дөнгөж 23 настай ид наргиж цэнгэх, ажил хөдөлмөр эрхлэх, найзуудтайгаа хөгжилдөх насан дээрээ байсан үеэл ах маань намайг энэ өдрөөс хойш 2 жил зөөж, хичээлд маань цуг суудаг болсон юм. Би гэдэг хүн чинь сандал дээрээ ч бүрэн тогтож сууж чадахгүй, дэвтэр номоо ч гаргаж чаддаггүй байсан болохоор заавал хажууд хүн байх шаардлагатай байлаа. 3-р ангиас ангийхан маань намайг авч явж, дотно найзалдаг болсон, ах маань ч гэр бүл зохиосон. Одоо үед ч тэр үед ч ах шиг маань дүүгээ зөөж, хичээл номыг нь шамдан давтуулах залуус ховор шүү. Сургуулийн удирдлагууд маань бусад ангиудаар орж Болороогоо шоолж боолохгүй шүү, бие муутай болохоос биш та нараас ялгаагүй сэтгэдэг мундаг хүүхэд, шоолвол хатуу шийтгэлтэй гэж хэлсэн байдаг, харин АУБ СУМЪЯА маань ангийн хамт олноор маань намайг тойрон хүрээлүүлж, бид чинь төгсөн төгстлөө сургуулийнхаа номер нэг эвсэг хамт олон байлаа. Сэтгэл гэгэлзээд жаал дурсамжаасаа бичлээ. Маргааш 1-р ангид орж байгаа бүх хүүхдүүддээ, ялангуяа ХБХ-үүддээ халуун баяр хүргэхийн ялдамд амжилт хүсье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!