Uncategorized

МУГЖ У.Уранчимэгийн үзэсгэлэнт 49 нас

УДЭТ-ын од, жүжигчин бүсгүй У.Уранчимэг өрх тусгаарлаж, “Хувьсал” продакшн байгуулан, урлагийн салбартаа бас нэгэн өнгө нэмсэн нь өнөөгийн кино урлагт жинтэй хувь нэмэр оруулж буй. Өдгөө 49 насыг зооглож буй тэрээр 45 насандаа нүцгэлж, Холливудын оддтой эн зэрэгцэн, жинхэнэ гал асаагаад амжсан. Драмын театрт байхын л “Хар ирвэс” Наоми Кэмпбеллтэй жишигддэг байсан У.Уранчимэг хэдий гэрийн эзэгтэй, ээж болсон ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буугаагүй. Фитнессээр идэвхитэй хичээллэсээр цөөнгүй жилийг үдсэн.У.Уранчимэг сайхан бие, царай төрх, хувирах чадвартайгаас гадна мэдрэмжтэй продюссер, сайн зохиолч, найруулагч гэдгээ хийсэн уран бүтээл бүрээрээ харуулсаар байдаг. Барууны оддын жишгээр биеэ авч явж, бэлтгэл сургуулилтандаа өндөр ач холбогдол өгдөг түүнээс залуу үеийнхэн суралцах, үлгэр дуурайл болгохоос аргагүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!