Uncategorized

Ц.НЯМДОРЖ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧААР АЛБАН ТУШААЛД ХҮРДЭГ ҮҮ…

Л.Болд БХЯ-ны сайд байхдаа Хойд Солонгост онгоцны мотор зарж сая ам.доллар авсан байдаг. Онгоцны мотороо өгөөгүй учир хойд Солонгосын хоёр генерал цаазлуулсан нь бодит үнэн. Үүнээс гадна Ц.Нямдоржийн хүү 42 сая ам.долларын бараа материал Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн нь тодорхой болж Ц.Нямдорж “Эцэг хүний” хувьд найраа хийсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн.Энэ хүнд үнэн байна уу. Тэрээр С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлана гэж олон жилийн өмнө ярьсан. Одоо хүртэл зарлаагүй.Мөн С.Зоригийн хэрэг, өөрийнх нь Хятадын тагнуул гэдэг хэргийг Улсын нууцаас гаргана гээд гаргаагүй. Ц.Нямдоржийн улс төрд тогтвортой байдаг шалтгаан нь С.Зоригийн хэргийн захиалагчийг мэддэг асуудал байж болох уу.Нийтээрээ Ц.Нямдоржоос С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахыг шаардъя. Мөн Хятадын тагнуул гэсэн нууцын зэрэглэлтэй баримтаа ил болгох болоогүй юу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!