Uncategorized

В.ПУТИН НУТАГТАА ХЯТАДЫН УЦС БАРИНА ГЭСЭН МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧДАД ХӨНГӨН САНУУЛГА ӨГЛӨӨ

Оросын Ерөнхийлөгч В.Путин Байгал нуурт цутгадаг гол мөрнүүд дээр Монголын эрх баригчид Хятадын хөрөнгөөр УЦС-ууд байгуулах гэж байгаа асуудлыг өөрөө анхаарлдаа авчээ. Хятадын УЦС-аас болж Орос, Монгол хоёр улсын хоороонд маргаан үүсээд 10-аад жил болж байна. Үүний цаад учир нь УЦС-даа ч биш, Орос, Хятадын гео улс төрийн өрсөлдөөн аж. Гэвч Хятадын мөнгөнд хахтлаа ааг омог нь сагасан Монголын эрх баригчид УЦС-уудыг нутагтаа байгуулахаар Хятадтай хамаг тохироогоо хийчихсэн аж. Мэдээж, Хятадтай өвөр түрийдээ орж, Оросыг өдөж буй Монгол улс хариугаа хүртнэ. Одоо Монголын эрх баригчид улс орноо шатахууны хомсдолд оруулж өөрсдөө “амьтан болж” байна. Гэвч Оросын эрх баригчид Хятадын УЦС-аас болж танайд шатахуун өгөхөөс татгалзаж байна гэж хэлж тэнэгтэхгүй л дээ. Зүгээр л манай бензиний үйлдвэр засварт орлоо шүү гээд хэлчихэж байна.Өчигдөр манайхан ОХУ-ын Роснефт компани дээр очиж сөгдөж мөргөх нь холгүй гуйж байж 10 сардаа бензин авахаар болжээ. Гэхдээ үнэ нь нэмэгднэ. Оросын тал нэг удаа бензин өгөхөөр болсон ч цаашдаа тогтмол найдвартай өгнө гэсэн амлалт өгөөгүй байна. Цаашдаа ОХУ-аас бензин авна гэвэл сар болгон шинээр гэрээ хийж байж авах нөхцөл үүссэн аж. Мэдээж гэрээ хийх болгонд үнэ нь нэмэгднэ. Монгол улсын эрх баригчид энэ муу Оросоос шатахууны хараат болно гэж байхгүй шүү гээд Энэтхэгийн 1 тэрбум долларын зээлээр нефтийн үйлдвэр байгуулж эхэлдэг юм. Гэтэл үйлдвэрийн ажил нь дахин хойшилж нь 2025 оноос нааш ашиглалтад орохгүй болсон тухай мэдээ өчигдөр дуулдав. Нефтийн үйлдвэр нь хаа ч байсан юм. 2025 ашиглалтад орсон ч гэсэн Монголд түүхий эд байхгүй. Монголын хэрэгцээг 250-300 жил хангах нефтийн нөөцтэй орд байсан тэрнийгээ Хятадад өгсөн. Хятадууд өдөр шөнөгүй зөөж байгаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!