Uncategorized

О.СОДБИЛЭГ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АМИНД ОРОВ…

“Петровис” компанийн захирал асан Ж.Оюунгэрэл “Манай улс төрчид шатахууны асуудал үүсэнгүүт ОХУ руу сүрэглэн очдог. Очоод Роснефть компанийн захиралтай ч уулзаж чаддаггүй. Чадлаа гэхэд өөдөөс харж байгаад олигтой үг хэлж чадахгүй байсаар ирдэг” гэж билээ. Монгол Улсад шатахууны хомсдол анх удаа биш үүсч байгаа юм биш.Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Сү.Батболд нар ажиллаж байхад ураны тусгай зөвшөөрлөөс үүдэн оросууд шатахууны крантаа хааж байсан. Бараг л хувин бариад очдог ч хоосон ирдэг байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ шатахууны хомсдлын цаана улс төрийн зорилго 3,9 үсэгтэй компаниуд бий” гэж мэдэгдсэн. Энэ бол ортой мэдэгдэл. 10-р сарын сүүлээр МАН-ын их хурлаар Л.Оюун-Эрдэнийг жинхлэх эсэхийг шийдэх учраас импортлогч компаниуд бойкот хийсэн байж болох талдаа шүү.Есөн үсэгтэй компани нь Петровис бөгөөд МАН-аас жийгдсэн О.Содбилэг захирал. Тэрээр Засгийн газрын ам.инд орж Роснефтиэс шатахуун авах гэрээг амжилттай хийж Монгол Улсыг гачаалаас гаргах алхам хийж чадлаа. “Залуу ноёд”-ын фракцид багтдаг О.Содбилэг Л.Оюун-Эрдэнийн ам.инд оров бололтой. Хамгийн хачирхалтай нь Засгийн газраас оросуудтай хэлэлцээр хийх сайд, дарга олдоогүй гэх бөгөөд АМГТГ-ын дэд дарга Эрдэнэбаяр “Би чадахгүй” гэсэн мэдээлэл байх юм. Ийм сандал ширээ бөглөсөн нөхдөөр яах билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!