Uncategorized

Р.Эмүжин:Шатахууны хаан болох санаархалтай шалдан бацаанууд одоо яв даа

ОХУ-аас шатахуун нийлүүлэлт доголдох талаар аль тавдугаар сард мэдэгдэж байж. Холбогдох, яам газрууд нь ч Засгийн газарт биеэр болон бичгээр дуулгаж, шийдэл хүлээсэн байх юм. Гэтэл МАН-ын сүүндээ цадаагүй гөлөгнүүд сүрийг үзүүлж, хувийн хэвшлийнхэндээ дунд хуруу гаргажээ. Зүгээр ч дунд хуруу гаргаагүй, тэднийг залхаан цээрлүүлж, луй.вардан сөхрүүлэх ажиллагаанд шилжсэн байх юм. Сумъяабазарын Уул уурхайн сайд байхдаа байгуулсан Эрчис ойл компанид тулгуурлан шинээр нефтийн хаан төрүүлэхээр санаархжээ. Энэ салбарт эрх мэдлийн шинэ хуваарилалт хийж, үүгээрээ дамжуулан импортлогч компаниудаа атгах, Монголын шатахууны импортод монопол эрх бий болгон, өөрсөддөө харъяалуулах гэсэн Сумка, Оюука хоёрын том санаа өнөөдрийн энэ гахай явган, нохой нүцгэн байдлыг үүсгэсэн гэж хэлж болно. Шинэ баян төрөх шилдэг санаа юм даа. Бизнесийн луйвар ч гэж биечлэн орчуулж болно. Одоо хүртэл улс, хувийнх нь мэдэгдэхгүй тус Эрчис Ойл компанийн дансанд шатахуун импортлогчид 100 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байх. Тэр мөнгө нь Шатахууны үнийг тогтворжуулах сан болж данхайх юм гэнэ. Хэрэв эл 100 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхгүй бол шатахуун импортлогч компаниудын жижиглэх худалдаалах эрхийг цуцлах тухай хүртэл яригджээ. Энэ талаарх шийдвэрийг өнгөрсөн зун Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргасан аж. За ингээд шатахуун импортлох бизнест гэнэтийн баян гэдсээ цатгахаар хуруу дүрж, эрх мэдлээр сүрдүүлсний үр дүнд төр, хувийн хэвшил хоёр тэрсэлдээд эхэлж дээ. 100 тэрбумыг төвлөрүүлчихээд хоёр мангар бацааны гарыг угааж сууна ч гэж юу байхав, энэ тохиолдолд тэдний зөв. Ялангуяа сан нэрээр савандаж мөнгө угаахдаа гаршсан улс шүү дээ. Энэ зуур ОХУ-ын нийлүүлэлт багасч, үүнийг зохицуулах, яриа хэлэлцээр хийх талаар Засгийн газар хуруугаа ч хөдөлгөлгүй өнөөг хүрчээ. Хувийнхан нь санаачлаад хөдөлгөх гэтэл бараг л ОХУ руу төлөөлөгч илгээх мөнгө байхгүй гэсэн юм байх. Одоо тэгээд улсаараа явган, түмнээрээ мөлхөө болж авлаа.Тэгсэн яасан гээч? Нөгөө улс удирдаж, төлөөлөх ямар ч чадамжгүй Засгийн газарт чинь ОХУ руу явж бензин олж ирэх төлөөлөгч байхгүй.Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Ц.Эрдэнэбаяр нь Би орос хэл мэдкү шдээ гэсэн үү, Роснефтээс айгаад байна гэв үү, хөгийн шалтгаан хэлээд сууж байна. 2011 онд бас ингэж бензин тасалдахад тухайн үеийн Уул уурхай эрчим хүчний сайд Д.Зоригт Роснефть-ийн үүдийг сахиж байгаад, эн тэнцүү яриа хэлэлцээр хийгээд олоод ирсэн л юм даа. Гэтэл одоо яав. Хоёр хөршийнхөө томхон төлөөлөлтэй байтугай бизнесийнхэнтэй нь ярьж хэлэлцэж чадахгүй, гадаад ертөнц дэх танил тал, оюутны найз, мэргэжлийн бахархал, хэл ус энэ тэр ээдрээтэй, эвгүй муу сурлагатнууд ингээд хийцгүйрээд сууж байна.Роснефть бол аль хавраас мэдэгдэж байжээ. ОХУ Америкт шатахуун нийлүүлээд ачаалал ихтэй, хоёр ч үйлдвэр нь засвартай. Тэгэхээр энэ удаагийн хомсдол элдэв улс төрийн хавчилга биш болж таарлаа, элгийн хэдэн бацааны хэр хэмжээ энэ хүрээд тэг зогсолт хийлээ. Одоо чухам ГХ-ны Батцэцэгийгээ өмнөө барих уу, шахаж да.рамтладаг импортлогч компаниуддаа найдах уу, мээдкү. Ийм л юм болоод байна даа.Хятадын тал шатахуун чөлөөтэй нийлүүлье гэсэн боловч нөгөө энхрий хайрт Ерөнхийлөгч асны ачаар төмөр зам нь өргөн царигтай, нөгөөх нь ашиглалтанд ч ороогүй, өргөөд тавих уу, юүлж савлаад зөөх үү, бүү мэд. Төр, хувийн хэвшил хоёр хамтран ажиллана гэж үүнийг хэлдэггүй юм аа. Үүнийг чинь бизнес луй.вардах арга гэдэг юм. Эрх мэдлээс буух цагтаа бусдын хү.чээр босгосон Эрчис Ойлоо тусгай эрхтэй нь түрийвчлээд явахгүй гэх баталгаа хаана байна, улайж ичихгүй шүү дээ. Ингээд завсарт нь зай.луул бидний монголчууд шатахуунгүй нам суулаа. Өвлийн бэлтгэл, түлээ түлш, намрын ургац бүгд будаа. Одоо энэ шатахууны хаан болох мөрөөдөлтэй шалдан хоёр бацаанаа явуул даа.Тив дэлхийд байтугай энүүхэн тойрогтоо улс төлөөлөх чадамжгүй цүнх баригчдаа татан буулгаж, энэ улс орныг эзэнтэй, эцэгтэй болгоно уу, МАН? Би хэлээд байгаа шүү. Бие нь ч, билэг оюун нь ч, бэлчээр нь ч хүрэхгүй байгааг улсаараа харж, түмнээрээ үзлээ. Чадахгүй чацга царайлаад байгаа юмыг яах юм, хэмжээгээ мэдэж, хэрээ таниж төр чөлөөл дөө.Тэднийг түр засаг барихад төмс царайллаа, бүр удвал бөгс улайх юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!