Uncategorized

Салалт буурахгүй байгаа энэ үед ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ хийх нь зүйтэй

Гэрлэлтийн гэрээ гэдэг нь салсны дараа эд хөрөнгө, өв залгамжлал, хүүхдийн тэтгэмж, хүүхдийг хэн нь асран хамгаалах тухай зохицуулалтыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаанаас тэс ондоо ойлголт. Хуульч Ц.Амарсанаагийн хэлж байгаагаар “Гэр бүл болсноос хойш дундын өмчлөл үүсдэг. Жишээлбэл, орон сууц, хашаа байшин, автомашин ч юм уу. Үүнийг гэрлэлтийн гэрээгээр хувьчилсан байдлаар хуваариладаг.Эрх зүйн ухамсар соёл хөгжсөн улс оронд гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэн, түгээмэл хийдэг. Харин манай улсад цөөхөн бий. Ялангуяа гэр бүл салалт буурахгүй байгаа энэ нөхцөлд гэрээ хийх нь зүйтэй” гэлээ. Манай улсад 2000 оноос хойш гэр бүл салалт эрчимтэй нэмэгдсэн. Жилд дунджаар 4000 мянган хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа бий. Эдгээрээс салсны дараа ихэвчлэн эд хөрөнгө хуваах, хүүхдийн тэтгэмж тогтоолгохтой хоблоотой зөрчил маргаан үүсдэг.Гэрлэлтийн гэрээний тухайд дэлхийн улс орнууд АНУ, Европ тэр дундаа Бельги улсад гэр бүл салалт 70 хувь давсан. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт. Үүнийг дагаад салалттай холбоотой зөрчил маргаан их гардаг учир үүнийг гэрээгээр зохицуулдаг юм. Мөн хүүхдүүдийн эрх ашгийг ч хамгаалах ач холбогдолтой. Манай улсын тухайд хуулиараа нийгмийн харилцаанд гэрээ хийх тэр дундаа гэрлэлтийн гэрээ хийх боломж байгаа ч гэрээ хийдэг хос тун цөөн. Энэ нь мэдээж монголчуудын уламжлалт сэтгэлгээ, зан үйлээс хамааралтай тухай МУБИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн сэтгэл судлаач А.Баярхүү хэллээ.Мөн тэрээр “Мэдээж хүн хоёр дахь амьдралаа зохионо, сална гэж бодож гэрлэхгүй нь тодорхой. Гэхдээ гэрлэлтээ батлуулахгүй байх, цаашлаад гэрээ хийхгүй байна гэдэг нь өөрөө эсрэгээрээ тухайн хүн гэрлэлтдээ итгэл төгс бус байгаагийн илрэл байдаг. Ирээдүйд үүсч болзошгүй нөхцөл, аливаа асуудлыг хүндрэлгүй шийдвэрлэх боломж нь гэрээ” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!