Uncategorized

Жүжигчин Чука: Бүдүүн юм байж нүүрээ будлаа л гэнэ, жингээ хасахаар “тарган нь гоё байсан юм” л гэнэ

“Маск” продакшны жүжигчин, МУСТА Г.Чулуунцэцэг буюу Чука урлагийн аль ч жанрт ур чадвараа сорьж амжилттай яваа бүсгүй билээ. Тэрээр гурван хүүгийн ээж бөгөөд одонгийн хүүхдээ хэвлийдээ тээж буйгаа олонд зарлаад тун ч удаагүй байна. Төрсний дараа хэвийн жиндээ орно гэдэг бүсгүйчүүдийн хувьд топ сэдэв. Жүжигчин бүсгүйн хувьд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй бөгөөд эрүүл, зөв хооллож, хөдөлгөөн хийснээр төвөггүй жингээ хассан гэж нууцаа ийнхүү дэлгэсэн юм. -Би чинь анх “Маск” продакшнд орохдоо л их мяраалаг байсан. Тэгээд орсон цагаасаа хойш л ер нь таргалалттайгаа тэмцсээр ирсэн.Тэгээд нэг юм учраа олсоон, олсон.\инээв\ Би чинь ажилд ороод удаагүй байхдаа хүүхэдтэй болсон. Би гурван хүүтэй л дээ. Гурван хүүгээ ойр, ойрхон дараалуулж төрүүлсэн болохоор жингээ хасах, жингээ барих асуудал дээр их хэцүү байсан. Гэхдээ ер нь тайз, дэлгэцэн дээр ил байгаа, үлгэр дууриалал болох урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн чинь гоё сайхан байхгүй бол болохгүй шүү дээ.Олон ч хүн үлгэр дууриалал авах ёстой. Ер нь ч их хүнд х.араалгуулж, з.үхүүлж байсан дөө. “Энэ одоо бүдүүн юм байж нүүрээ будахгүй юм” л гэнэ. Нүүрээ будахаар “бүдүүн юм байж нүүрээ будлаа” л гэнэ. Тэгээд адгийн наад зах нь л энэ шүү дээ.\инээв\ Тэгээд жингээ хасахаар “тарган нь гоё байсан юм” л гэнэ. Гэхдээ хүн юу гэж хэлэх нь ямар хамаа байхав. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө л анхаарах хэрэгтэй. Тэгээд ч эрүүл байх чинь л хамгийн чухал шүү дээ. Таргалалттай байна гэдэг чинь тал бүрийн ө.вчтэй байна гэсэн үг.Тэгэхээр аль болох эрүүл, зөв хоол хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Яг үнэнийг хэлэхэд би эрүүл зөв хооллолтоор жингээ хассан. Одоогоор бол нийт гуч гаран киллограмм жин хассан байгаа. Тэгээд ер нь элдэв янзын тураах бэлдмэл, янз бүрийн эм тан уугаад нэмэргүй шүү. Хамгийн гол чухал зүйл бол зөвхөн хооллолт шүү. Гоё сайхан, эрүүл чийрэг байхын тулд хэрэглэж байгаа хоол хүнсэндээ маш их анхаарч байгаарай гэж хэлэх байна даа. ‘Өвөл’, ‘Эхиймаа’, ‘Төлөөс’ зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Г.Чулуунцэцэг ‘Бурхны авралаар чи ирлээ’ шоу нэвтрүүлгийн жүжигчнээр ажилласан бөгөөд ‘Гал тогоо’ цэнгээнт нэвтрүүлгийн ялагч болж, ‘Kitchen all’ брэндийн тавилгаар гэрээ тохижуулсан билээ.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!