Uncategorized

Херо Баатар Лодойгоор өмөөрч бичүүлэхдээ тултал доошоо орох гэж дээ

Энэ хүн бол миний бодлоор шинэ цагийн Монголын Соёл урлагийн салбарт бүтэн том хуудас ганцаараа эргүүлсэн гавьяатан. Сайлсан ч муулсан ч үндэсний гэх хоёрхон их баяраар үнэндээ энэ найруулагчийн бүтээлүүд л өнөөдөр дэлгэц чимж байна. Биднийг нөгөө л Гарьд, Тод, Цэц магнай, Ардын элч, Мандухай, Тунгалаг тамируудаа тойруулан үзэж суухад “Монгол тулгатны 100 эрхэм” тэргүүтнээр амт нэмсэн нь энэ л хүн.Зуун эрхэмд нь би дуртай. Дуртайгаасаа гадна үнэхээр их талархдаг. Эхнээсээ тэнгэрт дэвшээд байгаа тэр ном судар мэт эрхмүүдээс мэнд ахуйд нь амжиж асуугаад эрдэнэ мэт үгсийг нь бичиж үлдээсэнд нь баярладаг. Бие сэтгэлээ хориулсан сүүлийн хоёр жил баяр наадмын аудио тоглолтыг амь оруулсан нь бас л тэр. Сая хийсэн “Би Монгол хүн” бүтээлийг нь элдэвлэсэн олон уран бүтээлчийн үгийг уншлаа. Тэгээд яахав, хэлэмгий хүн чинь бүр хэлмээр санагдаад болж өгдөггүй. Та нар ийм юм хийж чадахгүй. Та нар чадаа ч үгүй. Яг өөр дээрээ тусгаад аваарай. Чи чадаагүй. Харин тэр чадсан. Чадах ч юм байна. Хормой сөхүүлж сарлаг унуулж “савсгануулахгүй”, архи уусан аягыг нь арагш савуулахгүй, яс биш сэлэм өргүүлээд, “даллаганы уут” биш дан дээл өмсүүлээд та нар хий л дээ.Чад л даа. Хэн өмнө бидний нүдэнд ийм юм харуулж байсан юм бэ? Сайхан юм хийдэг байхад нь энэ хүмүүс муухай болгочихсон уу? Үгүй! Найр бол намын их хурал биш. Найрын цөм нь дуу бүжиг, идэш ууш л байдаг. Тэд бидэнд тийм л найр наадам үзүүллээ. Зарим нэг шүүмжтэй нь санал нэг байгаа ч шүүмж доромжоо ялгаж байж бид цаашдаа бүтээж, бүтээлгэнэ гэгдийг ойлгох хэрэгтэй. Уламжлалаа уландаа гишгэсэн энэ наадмаар чинь тэнд хөдөлмөрлөсөн урлагийн хэд л бидний шүлсэн дунд Монгол гэж ганц дуугарлаа шүү

Related Articles

Back to top button
error: Content is protected !!