Uncategorized

Бие муутай Энхрий өвчин ээрдэг хүүхдийн даахийг ер нь их эрт үргээсэн дээр

За хүүхдийн даахь үргээх талдээр хэдэн зүйл хэлье ээ. Энэ зан үйл бол шарын шашны гэхээсээ илүү бөө мөргөлийн гарал үүсэлтэй болов уу гэж боддог шашны нөлөө их орсон учраас эрлийз шинж чанартай болсон зан үйл гэж хувьдаа хардаг. Эрэгтэй хүүхдийг 3 5 насанд, эмэгтэй бол 2 4 насанд нь үргээдэг гэдэг. Бие муутай Энхрий өвчин ээрдэг хүүхдийг ер нь их эрт үргээсэн дээр.Бөөгийн холбогдолтой ном сударт тухайн айл хотын бөө нь хүүхдийн үсийг хөндөөд эрэгтэй хүүхдэд хөхөл, эмэгтэй хүүхдэд эвэр үлдээгээд бусдыг хусаж аваад үсийг түлж бөөлөөд тэнгэрт нэгэн бие хүн бойжлоо хэмээн тэнгэрт мэдүүлж хөхөл /зарим газар тоног онгод гэдэг/ онгодод даатгаж бөөлдөг байжээ гэж бичсэн байдаг.Шарын шашны талаас бол бид сан мэднэ ивээл жилтэй хүнээр сайн өдөр хөндүүлдэг. Хөндсөн үсийг хоргойнд хийж хадгалдаг нь ихэвчлэн бие муу Энхрий хүүхдийг тэгдэг байсан юм шиг байгаа юм.Жилдээ 3н үсний найранд оролцсон бол тэр жилийн засал нь ханасан гэж үздэг ёс ч бий. Ер нь эрүүл саруул хүүхдийг бол ёслоод хөнгөн найрлаад өнгөрөхөд болно, бие султай хүүхдийг бол арай юм гадарладаг хүнээс зөвлөгөө авч зөв утга бэлгэдлээр даахийг нь үргээхэд бас их тус нэмэртэй шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!