Uncategorized

Л.Мөнхбаясгалан:Хү.чээ нэгтгээд “ а.лаад өгнө” гэсэн яасан??? Одоо бодит байдалтайгаа нүүр тул!!!

Баялгаа түүхийгээр нь экспортлохоо байя, үйлдвэрлэгч болж газрын тосны үйлдвэр бариад шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж гадны зах зээлээс хараат биш амьдарья гэж олон жил ярьж, зүтгэсэн дээ!!! Одоогийн энэ шатахууны хомсдол бол зөвхөн дохио. Бид бас эрчим хүчээ импортоор авч байгаа. Бид брэнд ярьсан худлаа сагсалзсан, сонгуулийн дүйвээнээр хиймэл нийлүүлэлт бий болгож үнэ унагаж шоудсан л улс болсон. Бүтээе, байгуулья, үйлдвэржилтийг дэмжих бодлого, санаачлага 30 жилийн турш “ нугаслуулсан”… Ярьсан санаачилсан зүтгэсэн бүхнийг шо.ронгоор далайлгасан, айлгасан, “ нурууг нь авсан”. Эцэстээ энэ байтугайг амсаж эрх чөлөө тусгаар тогтнолоороо төлж барагдуулах вий!!! Одоо бид нүүрсээ түүхийгээр нь экспортлож байгаа. Хэрэв зогсвол улс үндэстэнээрээ хоосон хононо… 10 гаруй жилийн өмнөөс ярьж бүтээх гэж оролдсон зүтгэсэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг шо.рон гя.ндангаар далайлгаж зогсоож байлаа. Хэрэв тэр төсөл явсан бол өдийд аль хэдийнэ газрын тосны үйлдвэр байтугайтай болох байсан…. ийм байхад ү.хсэн хатсаных нь цахим үндэстэн!!! Элэнцэгнийх нь шоу, пи ар!!! Хү.чээ нэгтгээд “ а.лаад өгнө” гэсэн яасан??? Одоо бодит байдалтайгаа нүүр тул!!! Гадныхны гар хөл болж, худал далдаганахаа больж үз!!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!