Uncategorized

Ө.Хишигжаргал: Би Ганбаатарыг ФЭГШҮЙ-гийнхээ хүчээр 3 хоногийн дотор Засгийн газарт өрөөтэй, Ерөнхийлөгчийн туслах болгож байсан

Фэнг-Шүйгийн Хишигжаргал гээд хийдэг ажлаараа овоглох болсон илэн далангүй шулуухан яриатай нэгэн бүсгүйг танилцуулья. Хүмүүсиййн Ахуй амьдралд нь хэрэгтэй, аливаа муу бүхнийг зайлуулж аз хийморь, амжилт, мөнгө гээд сайхан амьдрахад тань хэрэгтэй бүхнийг амьдралдаа яаж их байлгах талаар зөвлөдөг болохоор нь тэр. Өнөөдрийн ярилцлагаар уншигч та бүхэн бидэнд фэнг-шүй хэмээх өвөрмөц ертөнцийн нууц бүхнээс зааж зөвлөдөг Хишигжаргал гэдэг эмэгтэй өөрөө ямар хүн бэ, зарим айлууд дэвжиж дээшлэх нь удаан байхад зарим нь маш хурдтайгаар чинээлэг аз жаргалтай амьдардаг. Энэ нууцыг тайлжээ. Монголд анх Фэнг-шүйг оруулж ирсэн С. Ганбаатар таны багш уу? Багш биш ээ. Багш гэж би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганбаатартай яаж уулзсан гэхээр, нэгэн өдөр зурагтаа асаасан чинь Ганбаатар гарч байна. Энэ мэлхийг үүд рүүгээ харуулж тавибал мөнгө дууддаг гээд л ярьдаг юм байна. Энэ ямар сонин юм бэ, мэлхий үүд рүүгээ харуулж тавиад мөнгө дуудаад байвал ямар сонин юм ярьдаг залуу вэ гээд тухайн үед чихнийхээ хажуугаар өнгөрөөчихгүй юу. Манай нөхөр ийм юм ярьдаг байсан юм, одоо чи бид хоёрын сууж байгаа талбай энергитэй гэнээ. Дөрвөлжин тор татахаар сайн энергитэй газар нь хүн тавтай тухтай унтдаг, муу энергитэй газар нь таарах юм бол зүүдлээд, босоод янз бүрийн юм болдог. Манай хүн Эврикаг их цуглуулдаг байсан. Эврика гэдэг чинь оллоо гэсэн үг. Янз бүрийн шинжлэх ухааны нээлт хийчихээд тэрийгээ баталдаг ном. Манайд таван дэвтэр байдаг юм.Тэрэн дээр энергийг үздэг арга байдаг юм. Шайбыг утсаар дүүжлээд яг энергитэй газар ирэхээр ингэж эргэдэг, энерги муутай газар ирэхээр зогсонги хөдөлгөөнгүй болчихдог. Нээрээ нөхрийн тэр ярьж байсан юм гэнэтхэн санаанд ороод. Тэгээд нэг өдөр Их дэлгүүр лүү орох гээд явж байсан чинь нөгөө Фэнг-шүй гэдэг дэлгүүр чинь байж байна. Гүйгээд орсон чинь доторх юмнууд нь аймаар гоё, янз бүрийн зүүлт, хонх, зоос, мэлхий гээд гоё юмнууд байна. Ямар гоё юм бэ гэсэн чинь энэ мөнгө дууддаг л гэнэ, урт наслуулдаг л гэнэ, оюун ухаан сайжруулдаг гэнэ. Үнийг нь харсан чинь аймаар үнэтэй, тухайн үед надад мөнгө байхгүй байсан. 2000 төгрөгтэй л явсан байх. Тэгээд гоё юм байна даа, хонх нь ч гоё дуугардаг юм байна гээд тойрчихоод гарах гэсэн чинь үүдэнд нь, хүүе эгч ээ, манайх Фэнг-шүйгийн ном гаргасан ш дээ гээд. Би номонд нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй юм чинь. Хөөх тийм үү, алив харъя гэсэн чинь улаан хавтастай ном байсан. Тэгээд нөгөө номыг чинь эргүүлээд харсан чинь, “Гал тогоонд хогийн шүүр ил байж болохгүй” гэсэн том гарчиг байсан. Гайхаад уншсан чинь өөдрөг сайхан явдаг айлын гал тогоонд хогийн шүүр хэзээ ч ил байдаггүй, хэрвээ гал тогоонд хогийн шүүр, сав нь ил байх юм бол хоол ундыг чинь хамаад явахтай ижил зүйл гэхэд нь сонин санагдаж байгаа юм чинь. Хөөх ямар сонин юм, ямар үнэтэй юм гэсэн чинь 10 мянга гэсэн. Тэр үед надад мянган төгрөг байсан санагдаад байгаа юм.Фэнг-шүйгийн номыг анх уншаад боож ү.хэхээ дөхсөн Гялс гүйгээд л хоёр бөгжөө ломбарданд тавиад, хар гүйхээрээ орж ирээд нөгөө 10 мянган төгрөгөөрөө номоо аваад их happy баяртай гэртээ ирээд уншсан чинь тэгж болохгүй, хойшоо хаалгатай айл муу гээд бөөн болохгүй юмнууд. Боож ү.хэх гэж байгаа юм чинь. Хамгийн сонирхолтой нь манайх хойшоо харсан хаалгатай хоёр өрөө байр. Хойшоо харсан хаалгатай айл хувхайрна, яана яана ч гэнэ үү. Тэрийг нь бодохоор үнэн ч юм шиг, гэхдээ нэгэнт баригдсан 9 давхрын хоёр өрөө байрны хаалгыг яах юм. Нөгөө номоо шөнөжингөө уншаад, би зүрх сэтгэл хөдөлгөсөн ном уншихаараа нойр хүрдэггүй юм. Шөнөжингөө уншчихаад ойлгохгүй болохоор маргааш нь дэлгүүр дээр нь давхиж очоод, миний хувьд 2002 онд 10 мянган төгрөгний ном гэдэг үнэтэй ном байхгүй юу. Үнэтэй ном авсан чинь миний дүү тэгж болохгүй, ингэж болохгүй гээд байна, яахав гэсэн. Ер нь Фэнг-шүйгийн номыг уншихад ойлгохгүй шүү, хэцүү. Тэгсэн чинь хөөе эгч ээ, манайх орон байрны зөвлөгөө өгдөг юм. Та манай зөвлөгчийг аваад явахгүй юу гэсэн. Гэхдээ та таксигаар авч яваад, таксигаар хүргэж өгөөрэй гэсэн чинь ломбарданд би овоо л мөнгө тавьсан юм байлгүй нөгөө залууг чинь Их дэлгүүрийн тэндээс авч яваад гэртээ ирсэн. Замдаа, таван махбодын онол гэсэн чинь ертөнцийн зүгээр юмуу, нэгэнт баригдсан байшинг яах юм, яаж зүг чигээ гаргах вэ гээд асуултаар булчихаж байгаа юм. Манайх гал тогоо дундаа, том өрөө зүүн талдаа, баруун урдаа жижиг өрөө байдаг юм. Нөгөө залуу чинь баруун урд талын өрөөнд орсноо та ямар гоё олон цэцэг тарьдаг юм гэлээ. Би цэцэг тарих хоббитой. Энэ цэцэгнүүдээ баруун урд талын өрөөнд ерөөсөө тавьж болохгүй. Баруун урд байгаа цэцэгнүүдээ та гал тогоо, зүүн, зүүн урд руугаа тавь гэсэн. Өө тийм үү гээд дор нь зөөгөөд тавьсан. Гал тогоонд ороод нэг их юм хэлээгүй. Тавилга гайгүй байсан юм байлгүй.Миний цэцэгнүүдийн дундаас энэ цэцэг чинь мөнгөний мод ш дээ гээд халбаган кактусыг хэлсэн. Ямар ч өргөсгүй. Би цэцэглэдэг цэцгэнд дуртай, энэ чинь царай муутай байгаа биз дээ, ямар ч цэцэг гарахгүй. Би цэцгэнд дуртай болохоор манай охин, хүү хоёр энд тэнд явахдаа надад цэцэг тайрч авчирч өгдөг. Охин энэ халбаган кактусыг ангиасаа жаахныг хугалаад аваад ирсэн юм. Царай муутай юм гэсэн мөртлөө хаячих гэхээр хайран. Тэгээд молоконы лаазанд тарьчихсан байсан чинь нөгөөдөх нь овоо хөөрхөн ургачихсан. Тэр нь мөнгөний мод байж таараад. Тэгээд үүнийг яах вэ гэсэн чинь зүүн урдаа тавьчих гэж зөвлөгчийг хэлэнгүүт нь би том өрөөнийхөө зүүн өмнө зүгт тавьсан. Хүмүүс хулсыг мөнгөний мод гээд байдаг? Хулс биш, хулс бол ажлын амжилт. Тэр цэцгийг тавилаа, манай хаалга тогшоостой. Хаалгаа тайлаад өгсөн чинь айраг зарж байгаа айл мөн үү гээд нэг ах ороод ирсэн. Би дотроо бодсон, яана аа энэ айраг долоо хоночихсон, хахарчихсан даа, энэ ах авахгүй дээ. Манай найз 80 литр айраг авчирчихсан, нөгөө айраг нь долоо хоночихсон, өдөрт 1-2 литрийг л зардаг байсан. Найздаа тусалж зарж өгсөн юмуу, дундаас нь бас ашиг унагаж байсан юмуу? -Туслангаа нөгөө мөнгий нь түр хэрэглэчихье гэж бодоод би их сургууль төгсчихсөн ажил байхгүй, нөхөр бас ажил хийхгүй.Тэгээд зарагдахгүй, дотроо айгаад нөгөө ахад юу ч гэсэн уугаад үз дээ гээд аяганд хийгээд өгсөн чинь, за за, 25-ын хоёр канестранд хийчих гэхэд нь нүд орой дээрээ гарсан. Сонин байгаа биз дээ, урьд нь яагаад тэгж өчнөөнөөр нь зараагүй юм. Зөвхөн тэр цэцэг пад тавьсны дараа л тийм юм болсон, секундийн дараа.Хүмүүс ямар нэгэн засал хийсний дараа ихэвчлэн хүлээдэг. Таных бол хүлээлтгүйгээр бүтсэн нь гоё юм?Тийм, хэдхэн секундийн дотор. Тэр л агшин намайг Фэнг-шүйд оруулсан: Би энийгээ зурагтаар их ярьсан. Та энийгээ битгий их ярь гэнэ. Яадаг юм, үнэн юм чинь үнэнээр нь ярина ш дээ гэнэ. Тийм биз дээ. Ерөөсөө тэр агшин намайг Фэнг-шүйд оруулсан. Нөгөө цэцгээ тавьсны дараа зөвлөгч залуу том өрөөнөөс гарснаа, эгч ээ жорлон чинь болохгүй байна даа гэсэн. 9 давхрын жорлонг би яах юм гэсэн чинь энэ жорлон чинь баруун хойно байрлачихсан байна гэж байна. Баруун хойно жорлон байрлах юм бол эр хүний хийморь лундааны зүг шүү. Эр хүний хийморь, лундааны зүгт жорлон байхаар ямар байхав та төсөөлөөд үзээрэй гэсэн. Тэгээд бодсон чинь нөхрийн улаан диплом, Сүхбаатарын цалин, дэвжихгүй инженер, ажилгүй болсон гээд бүх юм тэр агшинд бодогдож байгаа юм чинь. Одоо тэгээд яахав гэсэн чинь баруун хойноо таван гуурстай хонх тавь гэхээр нь 50 литр айраг зарчихсан мөнгөтэй болчихсоныг ч хэлэх үү тэр дор нь нөгөө залуугаа таксигаар хүргэж өгчихөөд дэлгүүр дээр иртэл хааж байсан . Хүүе, байж байгаарай гээд хаалгыг нь тогшиж байгаад нөгөө хонхоо аваад. Номоо уншаад ойлгочихсон хүн чинь ингэж яах ёстой гэдгийг нь ойлгочихож байгаа байхгүй юу. Бүх найман зүг чинь найман баялагтай. Засал нь тэр хонх юм байна л даа. Дараа нь би зөндөө засал сурсан. Энэ бол хамгийн эхний засал. Ертөнцийн зүгээр Богд уул чинь урд өрөө гэхээр гал тогоо чинь өмнө зүгт орох юм байна, том өрөө зүүн урд орох юм байна гээд, нөхөр инженер, би цахилгаанчин болохоор хамаг багаж, тоног төхөөрөмжөө зүүн урд талын полкон дээрээ овоолдог байсан. Зүүн урд зүг чинь мөнгөний зүг, модон махбодын зүг. Гэтэл төмөр сүхээр мод цавчдаг биз дээ. Би хаана мундаг лам, үздэг хүн байна, шавхуурдуулаад, сэлэмдүүлээд гүйцээсэн. Улаанбаатарын мэргэн түргэн хүмүүсийг ер нь гүйцээсэн шүү. Дандаа өөртөө аврал, аз жаргал хайсан байхгүй юу, 1990-2002 оны хооронд. Нөгөө зөвлөгч амаар хэлж өгсөн, би номоо хоёр дахин уншаад ойлгочихсон. Дахиад ирээд номоо уншиж байгаад гэрээ зурлуу даа, зураагүй ч билүү. Номон дээрээсээ харсан юм чинь зурсан байх, 9 нүдэнд хуваачихаж байгаа юм. Гэхдээ точный биш хувааж байгаа юм л даа. Манай хөрш айл яг адилхан хоёр өрөө, хойшоо харсан хаалгатай. Хаалга нь адилхан хойшоо харсан мөртлөө тэдний жорлон, манай жорлон хоёр хамарладаг. Ванн нь хамарладаг, жижиг өрөө нь хамарладаг. Тэдний том өрөө баруун талдаа.Амьдралдаа азгүй байсныхаа учрыг тэр л шөнө ойлгосон Яагаад би тэднийхтэй харьцуулсан бэ гэхээр яг адилхан амьдралтай, даже тэр хоёр ямар ч дээд сургууль төгсөөгүй, жирийн ажилчин хоёр залуу. Гэхдээ нөхөр нь их мундаг, аварга залуу байсан. Адилхан наймаа хойшоо явж хийдэг. Тэднийх гурван хүүхэдтэй, манайх хоёр хүүхэдтэй. Билгээ бид хоёр илүү хэлтэй, илүү боловсролтой хоёр, хоёулаа дээд сургууль төгсчихсөн. Тэднийх наймаа хийхэд юу л хийнэ бүтээд л байна. Манайхаас түрүүлээд авгай нь сүүжин алтан ээмэг аваад л зүүчихнэ, sony өнгөт телевизор аваад л тавьчихна, би наймаа хийж байхдаа өнгөт телевизор авч тавиагүй ш дээ. Тэрнийх нь учрыг тэр шөнө олсон. Найман зүгийг таван махбодоор хуваангуут тэдний жорлон, манай жорлон хоёр хамарлана гэхэд тэднийх зүүн хойноо, манайх баруун хойноо. Тэднийх юугаараа асуудалтай байсан гэхээр гурван хүүхэд нь сурлага муу. Хананы цаанаас сонсогдож байгаа юм чинь, даалгавраа хийгээч ээ гээд. Гэрийн багш хөлслөөд, хоёр хүүхдээ зоддог, суран бүсддэг. Надад цагийн багш хөлсөлж хүүхдэдээ хичээл заалгах мөнгө байхгүй байсан. Би хоёр хүүхдийнхээ даалгаврыг хий гэж хэлж үзээгүй дээ. Эцэг эхүүд хүүхдүүддээ яаж нөлөөлөх ёстой юм бэ гэхээр ном уншиж л нөлөөлөх ёстой юм билээ. Манай нөхөр ном уншаастай, би их сургуульд ном уншаастай, манайхаар дүүрэн ном байдаг байсан. Тэгэхээр хүүхдүүд өөрийн эрхгүй номонд сонирхолтой болдог юм билээ. Охин ахтайгаа А, Б гэж байхад нь сонсоод сурчихсан байсан. Тэгээд манай охин 93 дугаар тусгай сургуульд орж байсан. Шалгалтгүй орох гэсэн чинь төлбөр нь үнэтэй. Бид хоёр мөнгөгүй юм чинь төлбөрийг нь төлж чадахгүй, тэгээд охиноо 54 дүгээр сургуулийн англи хэлний ангид оруулж байсан. Хүмүүс мөнгө өгч хүүхдүүдээ хэлний ангид оруулж байхад манай хоёр хүүхэд өөрсдөө шалгуулаад л орчихно. Хүү солонгос хэлний анги, охин англи хэлний анги төгссөн. Хоёулаа алтан медальтай төгссөн. Хүү дээд сургуулиа төгсчихсөн, охин ХАА-н их сургуулийн дөрөвдүгээр курс. Эгч нь эмээ болчихоод байна. Нөгөө айл болохоор суран бүс бөөн юм болж байж хичээлээ хийнэ. Тэр байранд ороод манайх юу нь дээшилсэн гэхээр би дээд сургуульд орж төгссөн, нөхөр хоёрдугаар дээд сургууль МУИС-ын эдийн засгийн ангийг төгссөн. Боловсрол бол манайх зүүн хойд талдаа номын сангаа хураачихдаг. Том өрөө тэр чигээрээ зүүн хойно юм чинь. Тэднийх эд баялаг нь сайн байсан гэхээр зүүн урдаа төмөр юм овоолдоггүй байсан байна, баруун хойд талдаа Чингис хивсээ тавьчихна, баруун хойд зүг гэдэг чинь эцэг өвөг дээдсийн зүг гэхээр мундаг Чингис хаанаа залчихаар сайхан байлгүй яахав дээ. Тэгээд телевизор баруун хойно байхад сайн. Манайх 9 давхар юм чинь доошоо бүх харалдаа айлуудаа бодоход салсан нийлсэн, нас барсан тийм айлууд байдаг. Хөрш айлын харалдаа айлууд болохоор ер нь гайгүй ээ, амьдрал ахуй нь нэлээн боломжийн. Би хулгай хийгээгүй, худлаа яриагүй 10 мэргэжилтэй гэж онгирдог байхгүй юу. Манай аав, миний хүү алт мөнгө, азарга адуу нэг шөнө л байхгүй болдог юм шүү. Толгойд хийсэн юмыг хэн ч чамаас булааж чадахгүй гэж намайг сургаж байсан. 4-5 дугаар ангид орчихсон хүүхдүүд гоё хувцас, 100-200 долларын пүүз өмсөх гээд байдаг, тийм ээ. Би хүүдээ 20-30 мянган төгрөгний л пүүз авч өгнө ш дээ, чадал нь тэр байсан юм чинь. 2002 онд Фэнг-шүй орж ирэхэд тэгж гэр орноо засаад Ганбаатарыг лекц уншина, тийм ном гарсан гэнгүүт нь гарсан ном болгоныг нь би авч уншдаг. Лекц уншингуут нь очиж суудаг байв. Тэр хооронд би өөрөө амьдрах гээд зүтгээд байгаа ш дээ. Нөхөр олигтой цалинтай газар ажиллахгүй. Наймаа хийгээд бас өөдлөхгүй. Англи хэлтэй болчихсон юм чинь 2004 онд би интернет ухдаг байсан. Алтаа гээд манай найз хүүхэн бий. Тэдний гэрийг засаж байхад тэр, Америк явъя гэж их ярьдаг байсан. Хүмүүс тэр үед Солонгос их явдаг байсан.Би лам нарт одоо хүртэл гомддог 2002 он гэхэд би аавынхаа байрыг зарчихсан, гурван өрөө байрыг заруулаад сүлжээнд яваад, амьдрах гээд л зүтгээд байгаа байхгүй юу. 1998 онд манай эрэгтэй дүү хойно усанд живж на.с ба.рсан юм. Би лам нарт одоо хүртэл гомддог юм. На.с ба.рсан дүүгээрээ надад ухаарал өгсөн, одоо хүртэл би тэр ухаарлыг хүмүүст түгээдэг. Манай дүү лам нарт үзүүлээд л Москва Улаанбаатарын хооронд наймаа хийдэг байсан юм. Наймаа нь ашиг орлоготой байгаасай гэж ээж бид хоёр хийморийн сангаас өгсүүлээд тавиулаад, даллага авахуулна ш дээ. Дүүгийнхээ он сар, нэрийг нь хэлээд ном уншуулж байхад энэ хүүхэд чинь мэнгэ нь голлочихсон байна гэж хэлээд жанаггагдог гэдэг ном уншчихсан бол миний дүү өнөөдөр амьд байх байсан. Хий насаараа 28-тай хүүхэд мэнгэ нь голлочихсон, долоон залуу зэрэгцэж явж байгаад ганцаархнаа доошоо усанд живээд на.с ба.рчихсан. Тэр дүүгээр а.лдсандаа би харамсаад мэнгэ голлодгийг судлаад одоо хүмүүст хэлж өгдөг юм. Дом хийхдээ долоон улаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлож байгаа шүү, тийм тийм засал хийгээрэй гэж хэлээд, бичээд өгөхөд тэрнийхээ дагуу юмаа хийлгэчихэд зол болчихож байгаа юм. Долдугаар сарын нэгэнд талбай дээр аймаар юм боллоо ш дээ. Тэр таван хүнийг миний мэргэжлийн нүдээр би шууд харж байгаа юм, төрсөн оныг нь. Дандаа мэнгэ нь голлочихсон. Хаа байгаа Сайншандаас ирээд буудуулж на.с ба.рж байдаг. Хаа байгаа Америкаас ирээд буу.дуулаад на.с ба.рж байдаг. Бүгд мэнгэ нь голлочихсон, жил нь орчихсон хүмүүс байгаа.9 жил тутамд хүний мэнгэ голлож байдаг. Мэнгэ голлохоор яадаг юм бэ гэхээр эсвэл өвдөж хавддаг, эсвэл ажил төрөл нь бүтэмжгүй, эсвэл үхэж хатдаг. Мэнгэ нь голлочихсон байна, энэний салхин доогуур битгий гарч гүй гэдэг ш дээ, хөгшчүүд. Мэнгэ голлочихоор аймаар байхгүй юу, их олон жишээн дээр харагддаг юм. Тэгээд би чинь зурхай судалж эхэлж байгаа юм, дүүгээсээ болж. Ер нь Фэнг-шүй зурхайтай их холбоотой. Фэнг-шүй дээр ямар ч ном уншуул гэж заавар зөвлөгөө гарахгүй. Би Фэнг-шүй судлаад гоё болоод, овоо юмтай болоод эхэлсэн чинь нөхөр болохоо байгаад эхэлсэн. Ар.хи уугаад эхэлж байгаа юм. Бас дүү минь на.с ба.рчихсан. Тэгээд яагаад гэнгүүт зурхай гараад ирж байгаа юм чинь. Зурхай гэдэг юмыг яагаад судлах шаардлагатай болсон гэхээр таван махбодын онол чинь манай зурхайд ордог. Мэнгэ чинь бас Фэнг- шүйдээ ордог юм. Будда Фэнг-шүй хоёрыг хослуулангуут ийм юм гарч ирдэг. Багшийн нөлөө бол би сүүлд 2008 онд дэлхийн Фэнг-шүй диплом авч байгаа юм. Гэтэл тэрнээс наана би Фэнг шүгээ холбочихсон байсан, буддатай. Сая Сингапур явсан, би 100 долларын номноос сая төгрөгний ном авчирсан. Энэ дээр лалын шашинтангууд, есүс христос ч ирсэн, будда ч ирсэн. Бүх шашны хүмүүс ирдэг. Тэгэхээр ямар ч Фэнг-шүй шашинтай харгалдахгүй. Багшийн гэрээр дүүрэн бурхан тахил байдаг. Фэнг шүгийнхээ юмыг ч тавьдаг. Би Монгол улсад маш олон айлаар орж байсан. Сайд дарга нарынхаар ч орж байлаа, том лам хуврагийнхаар ч орж байлаа, жирийн монгол гэртэй айлд ч орж байлаа. Гэхдээ ийм гоё багшийнх шиг мундаг буддаг хүндэлсэн газар ороогүй. Нэг жижигхэн сүмд орчихож байгаа юм шиг байдаг. Хүн мухар сүсгээр шүтэх биш, тэрний учрыг олохыг би хичээдэг. Цаад учрыг нь олно гэдэг бол мэнгэ голлохоос эхлээд наад захын жишээний. Хүмүүсийг хэрэглээч ээ, яагаад гэвэл хэдэн зуун жилийн өмнөөс өвөг дээдэс минь хэрэгжүүлээд ирчихсэнийг хүмүүст хэлж өгдөг. Манайхан чинь их залхуу, өө, би коммунист хүмүүжлээр хүмүүжсэн гээд л. Сая манай ангийн нэг сайхан залуу на.с ба.рлаа. Гэтэл эмээгий нь на.с ба.рахад буруу өдөр гаргачихсан байгаа юм. Энэ хүртэл нөлөөлдөг. Би Фэнг-шүйтэй холбох гэж их олон юм судалдаг.2004 онд Фэнг шүйд ороход би хоёр жилийн дотор их сайн судалчихсан байсан. Америкийн виз гаргахад ажилтай төрөлтэй байх ёстой гэхэд нь би С.Ганбаатараас гуйхгүй юу. Би танайд нэг сар үнэгүй ажиллаж өгье, намайг Фэнг шүйд ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт хийж өгөөч гэж гуйсан. Тэр нэг жил ажиллаж байх хугацаандаа би үхэн хатан Фэнг шүйд дурлачихсан, бүгдийг нь уншчихсан. Заримдаа худалдагч нь тайлбарлаж чадахгүй болохоор нь би хажууд нь тайлбарлачихна. Гадаадын хүн ороод ирэхэд нь, хөөе Хишгээ гэнгүүт нь өө, юу хэрэгтэй гээд л Оросын элчингүүд нь над руу хандана. Тэгээд нэг сар ажиллаад Америкийн визэнд орсон чинь пад тамга даруулчихсан. Мөнгө байхгүй, хоёр хүн дагуулаад орчихсон чинь. Яагаа гэвэл банкны баталгаа нь шал худлаа. Тэгээд хар тамга даруулчихаад ирээд уйлчихсан. Тэгээд уйлаад байсан чинь Ганбаатар, за яадаг юм, Хишгээ чи манайд ажилла. Гэхдээ цалин чинь бага байх даа. Бид нар чинь нэг их айхтар ашиг олдоггүй юм гэсэн. Тэгээд 50 мянган төгрөгний цалинтай Ганбаатарын дэлгүүрт нь ажилласан, нэг жил. Эхлээд дэлгүүр яваад тийм юм аваад ир гэдэгт нь явж байсан. Намайг хүнд юм тайлбарлаж байхад Ганбаатар хөшигний араас ямар мундаг тайлбарлаж байгааг харчихсан. Тэгээд намайг шууд худалдагч болгосон. Худалдагч болохоор зөвхөн л энэ мэлхий тийм юманд сайн, энэ сампин тэрэнд сайн гэж тайлбарлахаас биш, цаашаагаа орж ухахгүй ш дээ. Орон байрны зөвлөгөө, хувь хүний зөвлөгөө байхгүй ш дээ. Хувь хүний зөвлөгөөг Сайнаа, Эрхэмээ, Ганбаатар нар хийгээд эхэлсэн. Надад зааж өгөхгүй. Тэгэхээр нь би Джангум шиг хичээл хийнгүүт, юу заасан, юу гэсэн гээд л асуугаад бичиж авдаг байлаа. -Фэнг шүйгийн бараанууд, тухайлбал, зоос, мэлхий гээд л Нарантуул зах дээр зарагддаг. Фэнг-шүйгийн дэлгүүрээс авах, захаас авах хоёрт ялгаа бий юу? -Гурван зоос тийм юманд сайн гээд хэрэгтэй учраас хүчтэй металл эдлэлийг хэрэглэ, тийм юманд хэрэгтэй гээд гараад ирж байна. Бид нар эхлээд юмаа судалж байгаад хүмүүст хүргэдэг. Дээрээс нь юмаа энергижүүлдэг.Хувь хүний зурлага, насан туршийн зурлагыг С.Ганбаатар хэнээр заалгаж хийж эхэлсэн юм бол? -Тусгай англи хэл дээр программ байдаг юм. Их үнэтэй программ. Өөрсдөө англи хэлтэй улсууд чинь судална ш дээ. Худалдагч хийж байхад хааяа намайг Орос руу явуулдаг байсан. Амвэй гэдэг сүлжээнд орчихсон. Сүлжээний семинарт Улаан-Үд, Красноярск руу явдаг байсан. Бүр сүүлдээ Украйн руу явсан. Явах тоолондоо би Фэнг шүй гэсэн ном болгоныг худалдаж авдаг. Өөрөө дурлачихсан юм чинь А, Б-гүй уншина. Ганбаатараас миний илүү гарсан юм нь юу гэхээр би орос хэлээрээ илүү байсан учраас, тэд нар ганц хоёрхон англи номтой байдаг байсан. Гэтэл би орос номтой байсан. Хэн нь ч надад тэг, ингэ гэж зааж өгөхгүй. Би юмыг сонсоод, хараад хийгээд сурчихдаг. Дээрээс нь би ном уншдаг, орос хэлтэй, тэгээд нөгөө ярьсан юмнуудыг нь харьцуулна. -Танайх Азийн Фэнг шүй гэж явдаг шүү дээ. С.Ганбаатарынх ямар Фэнг шүй гэж явдаг юм бэ? -Монголын Фэнг шүй. 2005 онд цалин багатай, нөхөр ажилгүй хэцүү амьдарч байсан. Тэгтэл хүмүүс, ард түмэн, Хишгээ чи өөрөө зөвлөгөө өгөөч гэсэн. Ганбаатар, Хишгээ чи домоо хий. Фэнг шүй гээд домын ягаан хавтастай ном бий. Ганбаатар гаргасан юм. Тэр номон дээр дом хийх тухай биччихсэн байсан. Хишгээ, чи эмэгтэй хүн, энэ номны хавтсан дээр чи хар даа. Англи номны хавтсан дээр эмэгтэй хүний зурагтай, нэг гартаа лаа, нөгөө гартаа болор бөмбөрцөг барьчихсан зураг байдаг. Эмэгтэй хүн энэ домыг хийвэл их мундаг гэдэг. Тэгээд дом хийсэн чинь миний хийсэн дом болгон хүмүүст үйлчилж байсан. Би Ганбаатарыг гурван хоногийн дотор Засгийн газарт өрөөтэй болгож байсан. Ерөнхийлөгчийн туслах болгож байсан. Сайнаа эд нар орон байрны зөвлөгөөг компьютерээр гаргадаг байхгүй юу.Намайг хүмүүст зөвлөгөө өгөөч ээ гэсэн чинь надад компьютер байхгүй, мөнгө ч байхгүй. Барилгын инженерийн зурдаг зургийг би өөрөө зурж байгаа юм. Яаж зурсан гэхээр цонхыг ингэж тэмдэглэдэг, хаалгыг ингэж тэмдэглэдэг, жорлон ванныг ингэж тэмдэглэдэг гэдгийг харчихсан. Яг хэдэн метрийн хооронд үүнийг тавих вэ гэж асуухгүй юу, тэгэнгүүт миний толгойд юу бодогдсон гэхээр ерөөсөө энийг хэмжчихье, нэг метрийг нэг см-ээр зурчихъя. Энэ чинь 2,5 см өргөнтэй гэхэд энэ цонх 80 см байлаа гэхэд энд 8 мм-ийн зай үлдээгээд л, ийшээгээ цонх 1,80 байлаа гэхэд 1см 8мм гээд зурчихсан. Үүнийг надад хэн ч зааж өгөөгүй. ТМС-д байхдаа цахилгааны схем уншдаг байсан. Нөхөр бас их нөлөөлсөн. Тоног төхөөрөмжийн инженер чинь жинхэнэ детал зурна ш дээ. Ватом цаасан дээр дөрвөлжин шугамгүй яаж зураг зурдаг юм бэ, нөхрийн гурвалжин шугам барилтаар сурч байсан. Надад хэн ч зааж өгөөгүй, би харсан юм болгоноо биелүүлдэг юм билээ. Компюьтерээр гаргадаг юмыг, энэ номыг би олчихсон. Оросоос аваад ороод ирсэн. Энэ градусыг бүх найман зүгийг хуваачихаж байгаа юм чинь тэгвэл ийм шугам байдаг ш дээ гээд би өөрөө үүнийг сэтгэсэн.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!