Uncategorized

ХҮН ОЛНЫ ЗОВЛОН ДУУСДАГГҮЙН ШАЛТГААНУУД

1. Schadenfreude гэдэг эффект байдаг. Хүн бол бусдын зовж, хэцүү байгааг харж, түүнээс нь таашаал авч чаддаг амьтан. 2. Хүн өөрөөсөө ядруу яваа нэгнийг хүний зэрэгтэй хайрлан хүлээж авдаггүй. 3. Карма, үйлийн үрд бид итгэдэг. Зовж байгаа хүнийг хараад өрөвдөхийн оронд, хүртэх ёстойгоо л хүртээ биз гээд туслалгүй орхидог.4. Догматизм – Хүн мэдэж байгаагаа шууд л хангалттай мэдчихлээ гэж боддог. Эхний сонссоноороо бусдыг буруутгадаг. 5. Өөртөө зөөлөн, өрөөлд хатуу ханддаг. Бусдыг маш амархан буруушааж, бусдыг амархаан хайрлахаа больдог. Англичууд үүнийг Moral hypocrisy, Self-serving double standard гээд байгаа.6. Хүн нүднээс далд шал өөр авир гаргаж чаддаг. Жижиг хэрнээ, хорлонтой үйлдэл хийж, түүнээсээ таашаал авч чаддаг. Баригдахгүй бол улам томруулж үйлддэг.7. Хүн өөрийг нь хэзээ ч хайрлахгүй, бусдыг бодохгүй тийм хүнд татагдаж болдог. Ханиараа, удирдагчаараа харгис хүнийг сонгочихоод байдаг. Нийгмийн сэтгэл зүйчид хүний муухай мөн чанарын талаар ийм зүйл ярьсан байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!