Uncategorized

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:Бат-Үүл баатар шиг 1990 ондоо гацчихсан нөхдүүд нэг биш байх харамсалтай

Улсын баатар яаж авсанаа ч санахгүй…. Улсын баатар Э.Бат-Үүл аль хэдийнэ сөнөж мөхсөн нөгөө Гитлер фашизм, Сталин коментерн, Чойбалсангаа яриастай. Анхлан залуудаа ганц нэг ном уншиж байсан тэр цагтаа гацчихсан. Дэлхий ертөнц өөрчлөгдсөнийг мэдээ ч үгүй. Бат-Үүл баатар шиг 1990 ондоо гацчихсан нөхдүүд нэг биш байх харамсалтай. Социализмд өмд, үс тайрдаг байсан, бид та нарыг гадаад паспорттой болгосон гэж ачирахсаар на.сыг ба.рах нь энэ хүн. Ном уншсанаа гайхуулдаг боловч эрх чөлөө, ардчиллын өлгий Америк улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай явааг мэдэх ч үгүй.Ардчилал Ерөнхийлөгч, парламент хэмээх хоёр засаглалтай байдгийг мэдэхгүй. Ерөнхийлөгч гэхээр да.рангуйлал гээд ойлгочихсон. Тэгсэн атлаа өөрөө бас Ерөнхийлөгч болчих санаатай нэрээ дэвшүүлж яваад нөгөө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартаа нухуулчихсан. Гадаад хэл ерөөсөө мэдэхгүй. Мэддэг Элбэгдорж, Баяр нараасаа асууна. Тэдний ярьсаныг үнэн гээд ойлгочихсон. Тэгээд л тэднйи үгээр бурна. Аль хэдийнэ өөрсдийнхөө гараар багалзуурдаад а.лчихсан ардчиллаа аварна ч гэх шиг. Тэр ардчиллыг чинь эрхэм Бат-Үүл та, таны гал хамууд болох Ц.Элбэгдорж, С.Баяр нар нь устгачихсан болохоос ард түмэн яагаа ч үгүй шүү.Ард түмэн та нарт итгэж , та нарыг дэмжсэндээ л буруутдаггүй юм бол өнөөдөр ингэж бидэнд агсам тавих хэрэггүй. Өөрсдөө алчихсан ардчиллаа одоо хэнээс аврах гээд байгааг хэлж ч мэдэхгүй. Улсын баатар цолыг яаж авсанаа ч санахгүй. Ямар тэмдэг энгэртээ зүүснээ ч ойлгохгүй. Нэг л их аархсан, агсам сог:туу нь ч мэдэгдэхгүй нөхөр сэгсэлзээд бачуураад явах. Ардчиллыг үнэхээр аврах гээд байгаа бол өөрсдөөсөө л авар та нар. Та нарын үгэнд итгэж 30 жил явлаа. Одоо чадахгүй. С.Баярын номонд бичсэнээр Э.Бат-Үүл салхин тээрэмтэй байлдсаар яваа. Тэр салхин тээрэм нь хаана ч байдаг юм бэ бүү мэд.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!